Ардчилсан нам уг нь залуу нам. Нас сүүдэр 95 хүрсэн гэх МАН-ын дэргэд 26-хан настай гэж болно. Улс төрийн болоод биологийнхоо насны хувьд тэтгэвэртээ гарах арай л болоогүй байх учиртай. Гэтэл АН хэдийнэ тэтгэвэрт гарсан тухай, өвгөрч уймарсан тухай хүн бүхэн л ярих боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан нь л АН-ын хамгийн том алдаа болж таараад байна. Учир нь тэд засаглаж чаддаггүй гэх үгийг дахин нотолсон юм. Дахин гэдгийн учир нь 1996-2000 онд гаргасан алдаагаа яг тэр хэвээр нь 2012-2016 онд давтсан. Үүнийхээ ч горыг амсаж, УИХ-ын сонгууль болоод орон нутгийн сонгуульд дарааллан ялагдлаа.
Уг нь хийсэн гэж ярьвал хэлэх үгтэй нам. “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон”, “Гудамж төсөл” хэрэгжүүлсэн”, “Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон”, “Найман хувийн зээлээр 405 мянган иргэнийг орон сууцаар хангасан” гэх мэт гавьяатай үйлс бас бий.
Гэвч улс төрийн намууд дурсамжаараа амьдрах, өнгөрсөн түүх, гавьяаг өмчлөх, булаацалдах, гай алдааг өөрөөсөө түлхэх, бусдад нялзаах зэрэг үзэгдэл бол хүсүүштэй үр дүнд хүргэдэггүй. Учир нь улс төрийн нам төрийн эрхийг барьж, улс орны хөгжил дэвшил, ирээдүйн жолоон дээр суух зорилгыг хэрэгжүүлдэг субьект. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн рүүгээ бага өнгийж, ирээдүй рүү их өлийх ёстой.
Одоо Ардчилсан нам шинэчлэгдэж чадах уу, эс чадах уу гэдэг зааг дээр ирээд байна. Шинэчлэгдэж чадахгүй бол 2020 оны сонгуульд мөн л далаараа цэвэр тавиулж мэднэ. Тиймээс АН-ын өнөөдрийн хийх шинэчлэл нь 2020 оны үр дүнг сонгох тун хариуцлагатай шийдэл болж таарч байна.
МАН-ыг улс орны аливаа ололт амжилтыг өөрийн намын гавьяа гэж өмчилдөгт АН-ын зүгээс байнга дургүйцлээ илэрхийлдэг. МАН өнгөрсөнд ургасан өвс бүрийг манай нам ургуулсан гэж өвчигнөдөг тал бий. Харин одоо тэгэх боломж нь хумигдсан. Учир нь тэдний өмнө чилийсэн дөрвөн жилийн сорилт хүлээж байгаа. АН-ыг дөрвөн жилд дүгнэж чадсан шигээ МАН-д ч дөрвөн жилийн дараа дүнгээ тавьчихаж дөнгөнө.
Харин АН-ын хувьд одоо өнгөрснийг ч, ирээдүйг ч ярихад ярвигтай цаг хугацааг туулж байна. “Муу ламын дүвчин их” гэдэг дээ. Хүн хөгшрөхөөр хүүхэд нохойн доог болно гэж. АН-ын хувьд ийм л дүр зурагтайгаар өдөр хоногуудыг өнгөрүүлэх болсон нь гашуун боловч үнэн. Хүн ирээдүйгээ биш, өнгөрснөө илүү их ярьдаг болоод эхлэхээрээ хөгширч байгаагийн шинж гэдэг. Улс төрийн намд ч ялгаагүй ийм л зарчим үйлчилдэг. Тиймд АН өнгөрснөө бага ярьж, бага дурсаж, харин ирээдүйгээ илүүхэн ярих учиртай. АН-ын хувьд ирээдүйд чиглэсэн бодлого шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэхээс унах, босох нь шалтгаална.
Ямар тохиолдолд гавьяаныхаа амралтад гардгийг хүн бүр мэднэ. Хийж бүтээсэн бүхэнд тань талархаж байна, одоо цаашид хийж бүтээх хүсэл эрмэлзэл байвч бие, нас тань түүнийгээ гүйцэхгүй болжээ гэж үзээд тэтгэвэрт гардаг тийм л ил шулуухан ёсон. АН-д ингэж хэлэх цаг болсон эсэхийг мэдэхгүй ч “Ардчилсан нам үүрд баяртай” гэж хэлэхийг бол хүсэхгүй байна.
Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 58 )
Монголд одоо ардчилал гэж юу ч байхгүй болсоон. Ардчилсан нам 50-100 жилдээ дахиж ялалт байгуулахгүй гэдэг нь сая болсон орон нутгийн сонгуулиар маш тод харагдлаа. Тэгээд манай хоёр тал байгаа орос хятад хоёр ардчилалыг монголд бий болгуулахгүй нь ойлгомжтой. Хятад маягийн нэг намтай нийгэм рүү гулсан орж байгааг ойлгох ёстой. Хятадтай үзэл баримтлал нэг байна гэдэг тэдэнтэй нэгдэнэ гэсэн үг. Ингээд л тусгаар тогтнолоо алдана. МАН-ынхан бол америкийг үзэн яддаг, харин хятадад элэгтэй хүмүүс. Ийм байхад ойлгомжтой шүү дээ. Тэд ардчилал, АН хоёрыг утгаж л байвал хятадтай нэгдэх нь хамаагүй зүйл.
Монгол өөрийн гэсэн ардчилалтай байх ёстой. Гаднаас гаж байдлаар хуулбарласан энэ ардчилал чинь ардчилал биш ээ. Өнөөдрийн ардчилалын шинэчлэл өнгөрсөнийг давтах ёсгүй. Бйанга сэлбэгдэн шинэчлэгдэх учиртай. Манайхан үхэн хатан зууралдсанаар эцэст нь эрх мэдлийн хойноос хэт улайрагчид болж хувирсан.
Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/
Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ.
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.
Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм.
Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)
Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын (төрийн) хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их су
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагм
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Монгол хүнийг ёс суртахуунгүй болгосон, монгол орныг эдийн засгийн хувьд дампууруулсан Ардчилсан намын үйл ажилллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.
АРДЧИЛАЛ АРДЧИЛСАН НАМЫГ УСТГАХЫГ ХҮСЭГЧ КОММУНИСТ БӨГС ДОЛООГЧ ДОЛДОЙНУУДЫН ХҮСЛЭЭР АРДЧИЛАЛ УСТДАГ БОЛ ТЭД ЯАЖ БАЯРЛАЖ БӨГСӨӨ УЛАМ САЙН ДОЛООЖ ХУРГАН ДАРГА БОЛЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ ДАВРАХ БОЛ ДОО.ДААНЧ ТА НАРЫН ХҮСЛЭЭР БЛОХГҮЙ НЬ САЙХАН ДАА.БИТГИЙ ИХ ГОРЬД.ЯАХАВ ЗҮҮДЭНДЭЭ ДАРЛАЖ БОЛНО.
АРДЧИЛАЛ АРДЧИЛСАН НАМЫГ УСТГАХЫГ ХҮСЭГЧ КОММУНИСТ БӨГС ДОЛООГЧ ДОЛДОЙНУУДЫН ХҮСЛЭЭР АРДЧИЛАЛ УСТДАГ БОЛ ТЭД ЯАЖ БАЯРЛАЖ БӨГСӨӨ УЛАМ САЙН ДОЛООЖ ХУРГАН ДАРГА БОЛЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ ДАВРАХ БОЛ ДОО.ДААНЧ ТА НАРЫН ХҮСЛЭЭР БЛОХГҮЙ НЬ САЙХАН ДАА.БИТГИЙ ИХ ГОРЬД.ЯАХАВ ЗҮҮДЭНДЭЭ ДАРЛАЖ БОЛНО.
Neg l yum bonoo,ene Erdenetiin asuudalaas bolj AH MAH alind ch irged itgehee bolison baina,eronhiilogchoos ehleed buh l darga nart ard tumnii durgui hursen baina daa,naad shunalaa odoo tatahgui bol neg l bishee,ta nar mederdeggui yum uu,ard tumen tun ih uurtai baina,ard tumend tasduulav daaa
АРДЧИЛСАН НАМ ”ҮҮРД” БАЯРТАЙ. Ардчилал байгуулж байна гэж соц хөрөнгийг хувьчилж их баяжсан даа. маш олон хүн гудамжинд гарав . хэзээ бослого гарахыг таахад хэцүү юм даа. НЭГ ЮМ БОЛНО
Анх байгууллагадахдаа ёстой сэтгэл сэргээж б.сан даа.Даана ч замын дундаас гажуудалтай болоод сүүлдээ сүйрэлд хүрч б.на. Нэгэнт муухайгаа зоригтой шулуухан цэвэрлэж чадахгүйгээс хойш нийгэмд гай болох хэрэггүй.
их муу нам байсан юм, тэгэхдээ талийгаачийг муу хэлж хэрэггүй
энэ нам аль хэдийн байхгүй болсон шүү дээ, тэнгэрт хальсаан хуурхий
миний мэдэхийн манай нутагт ардчилсан намыг анх дандаа ажилгуй, архичин, шорон оронд орж гарж явсан тийм л хумуус байгуулж байсан шуу. дээрээ бас тиймэрхуу л хумуус бдаг гэхийн...
цаг хугацаа л харуулна би лав сайн байсан гэж бодож харж байгаа яагаад шинчлэгдэх ёстой гэж зүгээр л луйвардуулчихсан байхгүй юу хар машинийг хакердаж болдог юм шүү дээ л гэж хэлий
Ардчилсан нийгэмийг сайн муу нэртэй АН л байгуулна Түүхэн үүргээ гүйцэтгэсэн МАН ынхан АН ын зорилгыг хэрэгжүүлнэ гэж өөрсдийгөө хуурах хэрэггүй ээ МАН ямар ч боломжгүй МАН одоо хүртэл оршин тогтносон шалтгаан олон нийтэд үзүүлэх гэж л хүүхэлдэй болгож тавьсан
шинэчлэл хэрэгтэй 1990 оны үед ажиллаж байсан МАН удирдлага одоо бүрэн шинэчлэгдсэн
ЗИ ЭНХБОЛД САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ ГАРАМГАЙБААТАР ЭРДЭНЭ ЭРДЭНЭБАТ МЭТИЙН ХУЛГАЙЧДААСАА САДЛЖ БАЙЖ Л АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ХҮЛЭЭНЭ ДЭЭ ТЭГЭХГҮЙ БОЛ БАЯРТАЙ ГЭДЭГ НЬ Ч ҮНЭН БАЙХ ШҮҮ
an bayartai
АН бүрэн шинэчлэгдэнэ гэдэгт итгэж байна.
AH сөнтүгэй
Одоо АН бол хол байг болсон. Үзлээ харлаа, мэдэрлээ хангалттай. Ардчилсан нэртэй болгон Ардчилсан байдаггүй юм байна. Улс орноороо тоглогч, гадны гар хөл бологчид. Өрсдөө цөм идэгчид. Төрийн хутгуурууд. Ардчилсан гэдэг үгээр мулгуй мунхаг ард иргэдийнхээ тархийг угааж.Гулагчин бэлэнчлэх сэтгэлгээтэй үгээгүй ард түмнийгээ өөрсдийнхөө үсрэнгүй хөгжлийн гол тулгуур болгосон. Задгай , замбраагүй залхай, бүлэг дээрэмчид бол АНынхан. Цаашдаа ТОГОС ШИГ ГОЁОД, ХӨХӨӨ ШИГ ДОНГОДСОН Ч ”NO”.
ардчилал бол адгын наад зах нь та нарыг ингэж дураараа коммент бичих эрх чөлөөг олж өгсөн юм шүү гэдгийг ямагт сана үхэрнүүдээ
АН-ыг дахин төрд гаргаж улс орон эдийн засагаа сүйрүүлэх хүн олдохгүй л байх даа
Энэ нийтлэлийг бичсэн малыг би үрийн үрД нь хараанааа
өөрсдөө гарахын тулд өрөөлийг муулдаг сандал сууудлын төлөө хуулийг үл тоогчидыг бүү дэмж өөрийн болон өрөөлийн өнгөрснийг ярьж урагшлана гэдэг худлаа өнөөдрөө харж ирээдүйгээ сайн сайхан болгохын төлөө зүтгэх болж дээ хийснээ өмчлөж яриад яахын хий гэж л гаргаа биз дээ хувиасаа мөнгө гаргаад хийсэн бол хаягаа наахсан татварын мөнгөөр хийсэн зүйлийгөмчлөх хэрэггүй шүү
аймаг хоорондын замыг мянганы зам гэвэл зөв байх шүү та нарт бол мянгуужингийн үлгэр байсан биз дээ шудрага байцгаая л даа намд залуус орох цаг нь болсон шүү энэ бахь байдаг хэд нь байх юм бол ан нам ёстой үүрд баяртай болох байх шүү со гавъяатаас дор сэтгэхүйтэй дор алсыг харж байна
Баабар хүртэл баяртай гэчихсэн билүү яалаа
ан- г дахин төрд гаргаж болохгүй. :-q