Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргалаа

2016 оны 11 сарын 04

Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон Чанарын удирдлагын тогтолцоонд явуулсан үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж Чанарын удирдлагын  тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэст  2 жилээр олгох, Үндэсний Тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг “Сүү”  ХК, Орхон аймгийн “Боса катеринг” ХХК,  “Од-Дөл” ХХК, “Цагаан давс” ХХК –нд 3, “Эрдэнэт Өег” ХХК-нд 2 жилээр, Орхон аймгийн “Жаргалант трейд” ХХК-нд 1 жилээр олгох, мөн 7 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг тус тус гаргалаа.

 

Аж ахуй нэгжийн нэр Баталгаажуулалтын объектын нэр

Шийдвэрлэсэн нь:

1 Чанарын удирдлагын тогтолцоог  хэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох, сунгах
1.1 Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудит явуулсан тухай Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2 жилээр олгох.
2 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгох, сунгах
2.1 “Сүү”  ХК
  • Сүү,сүүн бүтээгдэхүүн
ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах.
2.2 Орхон аймгийн “Боса катеринг”  ХХК
  • Катерингийн үйлчилгээ
ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр олгох.
2.3 Орхон аймгийн ”Од-Дөл” ХХК
  • Катерингийн үйлчилгээ
ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр олгох.
2.4 Орхон аймгийн “Эрдэнэт Өег”  ХХК
  • Гурилан бүтээгдэхүүн
/3 нэр/
ҮТТ хэрэглэх эрхийг 2 жилээр олгох.
2.5 Орхон аймгийн  “Жаргалант трейд” ХХК
  • Савласан цэвэр ус
ҮТТ хэрэглэх эрхийг 1 жилээр олгох.
2.6 “ Цагаан давс “ХХК
  • Хүнсний иоджуулсан давс
ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах.
3 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах
3.1 “Айплмүүн “ ХХК
  • “Алиман сар” нэрийн  чанамал болон жигнэмэл гурилан бүтээгдэхүүн - 12 нэр, төрөл
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгож, сунгах.
3.2 ‘’М Си Эс Азиа Пасифик Брюэри’’ХХК
  • Шар айраг - 7 нэр, төрөл ,
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгож, сунгах.
3.3 “Баянгол зочид буудал’’ ХХК
  • Зочид буудал, рестораны үйлчилгээ
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох.
3.4 “Баялаг- Өлзий” ХХК
  • Сүлжмэл бүтээгдэхүүн
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах.
3.5 “Мах импекс” ХХК
  • Мах, махан бүтээгдэхүүн
 Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах.
3.6 “Арвайн  Үндэс” ХХК
  • Цагаан болон өвөрмөц архи
Тохирлын гэрчилгээг 2 жилээр сунгах.
3.7 “Хүчит шонхор” ХХК
  • Худалдааны газрын үйлчилгээ
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах.

 

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top