Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн орлогч дарга Лян Шяопин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хоёр улсын цагдаагийн байгууллагын харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгааг онцолсон юм.
Монголын цагдаагийн ерөнхий газар, ОМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхим хамтран 2015 онд терроризмтой тэмцэх чиглэлээр “Бүргэд 2015”, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хүрээнд хамтарсан дадлага сургалт зохион байгуулж байсан юм. Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн орлогч дарга Лян Шяопин энэ удаагийн айлчлалаар Цагдаагийн ерөнхий газар 8, ХЗДХЯ 2 ширхэг цагдаагийн машин бэлэглэж буйгаа хэлсэн юм. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчлахыг урилаа.

Сэтгэгдэл ( 1 )
Хятадын тал ч цагдаад монго хаяж байна даа. Бэлгийн морины шудмйг узэлтэй биш зов харж инээгээд буруу харжиуйлаад л аваад байж дээ. Хамгийн гол нь цагдаа, цэрэг, хяналт шалгалтын байгууллагуудад унэхээр их бодит тусламж узуулж байнаа. Одоо дарга нар нь бур уралдаж хандив авах гэж гуйж гуйдэг болж. Улсын нууц, цаашлаад газар нутгаа, хууль бус асар их зуйл санхуужуулэгдэж байна даа. Яалтай билээ