Б.Булган, Э.Бат-Үүл нар С.Зоригийн хэргээс ”мултрах” уу

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 03

Жил бүрийн аравдугаар сарын 2. 1998 оны эмгэнэлт энэ өдрөөс хойш 18 дахь жилтэйгээ золгож байна. Энэ өдөр урьдынхаараа хэвлэлүүд С.Зориг агсны тухай  эргэн дурсаж, журмын нөхөд, ах дүүс нь цэцэг өргөсөн тухай даруухан мэдээллээр  өнгөрдөг. Жил болгон ийм л  дүр зураг угтдаг, бид ч энэ зураглалд дэндүү дасчээ.

Тэгвэл энэ жилийн хувьд арай өөр зураглалтай байлаа. Ингэж хэлэхийн учир, уг хэргийн эзэн холбогдогч тогтоогдож шүүхийн байгууллагад очиж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Түүнчлэн өнгөрөгч есдүгээр сард  Э.Бат-Үүл хэвлэлийн хурал зарлаж, өөрийгөө яллагдагчаар татагдсан тухайгаа мэдэгдсэн нь  олны анхаарлыг ихээхэн татаж буй.  Тэрээр энэ тухай  "18 жилийн дараа хууль бусаар С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт дахин намайг яллагдагчаар татлаа. Сонгуулийн өмнө намайг С.Зоригийг алсан биш алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гаргах болсон. Хүний амь нас хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан намайг гүжирдсэн. Үүнийг шалгуулахаар Прокурорт хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа нь тун хачирхалтай. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийг үнэхээр их хүсч байна. Он цаг улирах тусам хэргийг илрүүлэхийг бүр ихээр хүсэх болсон. Яагаад гэвэл  энэ хэрэгт хамгийн их гүжирдэн гүтгүүлж байгаа хүн нь би" хэмээн хэлсэн байдаг.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл юуны учир С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт яллагдагчаар татагдав. Ирэх жил болох  Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу. Эсвэл үнэхээр С.Зоригийн хэрэгт холбогдов уу гэдэгт асуулт өнөөдийг хүртэл хариултгүй байна.  Хотын мээр асан Зоригийн хэрэгт ийн холбогдох болсныг  нөгөөх л  малгайгаа мартаж орхисонтой холбон  тайлбарладаг. 

Мөн С.Зориг агсны хэрэгт холбогдуулан түүний гэргий Б.Булганыг  саатуулан шалгасаар арваннэгэн сар болоод байсан хэдий ч Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсанаар Б.Булган ч  суллагдаж гэртээ харьсан нь түүнийг  улам ч хүч нэмэгдүүлэв.

Өөрөөр хэлбэл, “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булган, Э.Бат-Үүлээс гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Эх сурвалжийн хэлж буйгаар С.Зориг агсны хэрэгт Орхон аймгийн гурван иргэн шалгагдан шүүхийн шатанд явж байгаа юм. 

Хэрэв эл хэрэгт Орхон аймгийн гурван иргэн холбогдсон нь тогтоогдвол Б.Булган болон Э.Бат-Үүл хоёр  "мултрах"  нь дамжиггүй. Ямартай ч хэргийн сэжүүр  18 жилийн дараа  шүүхийн байгууллагад очиж байгаа учир  эзэн холбогдогчийг  удахгүй  илчлэх биз ээ.

 Б.Алтжин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.41.120) 2025 оны 03 сарын 13

uneniig ni oloh ni chuhal bna uul ni naizuud ni bugd medej baigaa baih Ninj neleed olon huudas barimt delgej baisan tuuniig duugui bolgoson ed nariig bugdiig shalgah heregtei

1  |  0
Ard tymen(202.9.42.174) 2025 оны 03 сарын 13

Ene avgai Vvltei yabdag baisan gee bizdee zabaan yumnuud alaa biz

1  |  0
z(202.9.41.17) 2025 оны 03 сарын 13

:))

1  |  0
zochin(103.26.193.203) 2025 оны 03 сарын 13

mult userchee

1  |  0
Irgen(95.192.15.211) 2025 оны 03 сарын 13

Yanadaa gemgui ydarsan humuust hergee uuruuled oorsdoo ard n uldej bn ene Bulgan unengee heleh heregteishdee mon uhsen hun ug heldegguigeer n agsan Zorigiig ul hundelj ih muuhaigaar basan doromjilj bn ed nar !!! Hoorhiidoo 19 jil ter hunii uhleer sou hiilee mongol hunii zan chanar haachihvaa haramsaltai bn

1  |  0
irgen(202.179.29.26) 2025 оны 03 сарын 13

Bi Bulganiig zavaan avgai gej bodoj bna.

1  |  0
Irgen(66.181.186.151) 2025 оны 03 сарын 13

Bulgan Batuul 2 yvalddag bsan ni unen bizdee. Ene 2 hergiig uhcnuun jil nuun daragduulsan bizdee. Harsan uzsenee helehgui.

1  |  0
kkk(124.158.90.51) 2025 оны 03 сарын 13

:-h

1  |  0
Top