Монгол орон 1,566,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Перугээс ч том буюу дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 19-д ордог. Азид наймдугаар, далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрдугаарт жагсана. Ази тивийн төв цээжинд оршихдоо өргөргийн дагуу сунаж байрласан байдаг. Ухаан орсон цагаасаа л бид ийм ойлголттой байсан.
Гэхдээ үнэхээр Монгол улсын 1,566,600 хавтгай дөрвөлжин километр газар нутаг хэвээрээ байгаа юу?
Одоо хэрэглэгдэж байгаа бидний сайн мэдэх энэхүү газрын зургаас харахад бүх зүйл хэвэндээ мэт. Нэгэнт зурагдчихсан зураг дахиж өөрчлөгдөхгүй л байх. Гэтэл Монгол орны газар зүйн захын хэмжилтүүдийг хамгийн сүүлд 1960-аад онд хийсэн аж.
Бүх л бүтэн 50 гаруй жилийн хугацаанд газар нутгийн өөрчлөлтөд хэн ч санаа тавьсангүй.
Энэ хугацаанд хилийн баганууд улам л дотогшилсоор байгааг зарим учир мэдэх хүмүүс хэлж байна. Жил бүр л Монгол, Орос, Хятадын хилийн зурвасыг тогтоох шинэ журам баталдаг. Гэхдээ энэ нь ямар учраас дотогшилсоор байдгийг бид мэдэхгүй. Сөөм сөөмөөр баганаа зоосоор нэг л мэдэхэд хаяанд ирчихвий дээ.
Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243,6 тоот өндөрлөг бүхий Мааньт уул , зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7,1 километр зайд орших 1290,0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар , хойд захын цэг нь Их Саяаны нурууны Монгол Шарын даваа , өмнөд захын цэг нь Орвог гашууны бор толгой байдаг.
БАС НЭГ ЗҮЙЛ...
2011 оны гуравдугаар сард Өмнөд Солонгост 99 жилээр газар нутгаасаа түрээслүүлэх болсон тухай Х.Мөнх гэдэг сэтгүүлч бичиж байсан. Tэрээр нийтлэлдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэрээ БНСУ-ын Засгийн газар, KOICA байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж, Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор Солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа” хэмээж байжээ.
Тэгвэл ойрын үед энэхүү 270,000 га газрын тухай дахин хөндөгдөв. Судлаад үзвэл 270 мянга ч биш 330 мянган га газрыг Солонгос улсад ТҮРЭЭСЛЭХ биш бүр зарж орхижээ.
Энэ тухай 2011 онд Солонгосын “Korea IT Times” сонинд “Солонгос хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30,000 га газар худалдаж авлаа” гэдэг гарчигтай мэдээ гарсан байна. Дэлгэрэнгүй мэдээнд Монголоос 816,880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop Солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa ангижирна гээд Дорнод аймгийн засаг даргын орлогч асан н.Дамдинбазар, Солонгосын талын төлөөлөгч Ким Хак Су нарын зургийг тавьж байжээ.
Уншигч та газрын хэмжээг андуурсан байна гэж бодож байгаа байх.
Ингээд чухам яагаад 330 мянга 30 мянга болтлоо буурсны учрыг тайлах гэж оролдлоо. Эхлээд Монголчууд бидний хэрэглэж заншаагүй нэгж болох акр гэгчийг га болгон хувиргаж үзэхэд 816,880 акр = 330 мянга 579 га болж байв. (манайхан бутархай тоонд, харин гадныхан мянгын дараа таслал тавьдаг учиртайг энд анзаарна уу)
Мөн тус сонины 2011 оны гуравдугаар сарын 10-ны дугаарт Монголоос нэг тэрбүм пянг (Солонгочуудын хэмждэг нэгж, 1 пянг (pyeong)=3.3.ам. метр) хэмжээтэй газар худалдаж авснаа тэмдэглэж баяр хийсэн тухай мэдээ гарчээ.
Дурьдсан 1 тэрбум пянг дахин га- д хөрвүүлж шалгаxaд 330,600 га гарч байна.
Түүнчлэн, “Future Directions International” хэмээх Австралийн бодлого судлал, дүн шинжилгээний байгууллагаас гаргадаг долоо хоног тутмын мэдээ, Хонгкогт төвтэй Азийн бүсийн “Asia Sentinel” сонин, “Corn & Soybean Digest” гэдэг Америкийн хөдөө аж ахуйн сэтгүүл зэрэг олон эх сурвалжид Өмнөд Солонгосчууд Монголooc 325 мянга 999 га гаруй (800 мянга гаруй акр) газар худалдаж авчээ гэсэн мэдээ гарсныг олж баталгаажууллаа.
Чухам ямар учраас 330 мянгыг 30 мянга болгож алдаж бичсэнийг уншигч бүр дор бүрнээ болгооно биз. Ямартач ч, Монголчуудын хувьд пянг, акр гэдэг нь ойлгомжгүй байдаг шиг Солонгосчууд га (гектар) гэдгийг мэддэггүй болохоор тухайн үед Солонгос сонинд ийнхүү алдаж бичсэн нь Монголчуудыг төөрөгдүүлэх гэсэн оролдлого байх гэсэн хар төрөв.
330,600 га газар гэдэг хэр том бэ?
Тооцож үзвэл 3306 хавтгай дөрвөлжин км гэдэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагтай дөхөж очиж байна. Монголчууд бид бүхэл бүтэн сумын дайтай нутгaa гадныханд худалдчихаад “200 -хан га газарт жишиг сангийн аж аxуй байгуулна” гээд мэдэн будилж суух гэж дээ.
Газар ямар үнэтэй вэ?
Газрын худалдаа ярихаар хүмүүс газар чухам ямар үнэ ханштай байдгийг сонирхох байх. Солонгосчууд мэдээндээ Монголоос газрыг ямар үнээр худалдаж авснаа бичсэнгүй.Тиймээс газрын үнэ ханшийг судалж үзлээ.
Баримт 1: Солонгосчууд аль эрт 1978 онд Аргентины нийслэлээс 1000 км зайд орших 20,894 га тал газрыг тухайн үед хоёр сая 115 мянган ам.доллараар худалдаж авч байжээ. Тус газрыг Парк Чунг Хиг эрх барьж байх үед Гадаад Хэрэг, Худалдааны Яамны харьяа Солонгосын Олон Улсын Хөгжлийн корпораци (шинэ нэр нь KOICA буюу Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг) худалдаж авсан байна.
Тухайн үедээ дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байрлах Аргентин руу 300 тариаланч явуулж Солонгос тосгон маягийн юм байгуулна гэж төлөвлөж байсан ч амжилтад хүрээгүй.
Худалдаж авсны дараахан л цагаачдын эхний хэсэг очиж шар будаа, хөвөн, шош зэргийг тариалаад ургац авч чадaагүй байна. Учир нь тэр газар зундаа 40 гарч халдаг, өвөлдөө маш хүйтэн, хур тунадас ихтэйгээс гадна хөрс нь хужиртай тул газар тариаланд тохирохгүй байсан гэдэг.
Эндээс үзвэл, тухайн үед 1 га газрыг 101 ам.доллараар худалдан авсан байна.
Баримт 2: 2009 оны Арваннэгдүгээр сарын 19-ний Солонгосын өдөр тутмын “JoongAng Daily” сонинд Өмнөд Чангчены 16 мал аж ахуй эрхлэгч тус бүр 100 сая вон нийлүүлээд Камбожид 474 га газар худалдан авсан тухай өгүүлжээ.
Сонинд газрыг худалдаж авсан үнийг тайлбарлахдаа 3.3. ам дөрвөлжин метр буюу 1 пянг газaр ойролцоогоор 200 воны үнэтэй байсан гэсэн байна.
Камбожийн хуулиар гадны иргэдэд газар эзэмшихийг зөвшөөрдөггүй тул хувь нийлүүлсэн мөнгөний ихээхэн хэсэг нь хамтарсан компани байгуулах зэрэг бусад зардалд явсан байж болох юм. Солонгосчууд ийнхүү худалдаж авсан газартаа эрдэнэ шиш тариx нь гадаад орноос худалдаж авснаас 20 хувиар хямд тусна гэж тооцсон аж.
Газрын үнийг тооцвол 474 га газрыг 287сая орчим вон буюу 261 мянган ам доллараар худалдаж авсан байна.
Өөрөөр хэлбэл, 1 га газар 550 орчим ам.доллар болжээ. Харин анх нийлүүлсэн 100 сая воноор тооцвол 1 га газар худалдан авахад 3000 гаруй ам. доллар зарцуулсан болж таарч байна.
Ямартай ч Аргентинд газар авч байсан үеийнхтэй харьцуулбал газрын үнэ сүүлийн 40 жилийн дотор нилээд өсчээ.
Баримт 3: 2009 оны тавдугаар сард “The Economist” сэтгүүлд энэ талаар сонирхолтой тоо баримт дурьджээ. АНУ-ын нийслэлд байрладаг Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Xүрээлэнгийн тооцоогоор 2006-2009 оны хооронд буурай хөгжилтэй орнуудын газар нутагт гадныхан санаархах нь нэмэгдэж, улмаар 15-20 сая га тариалангийн газрыг гадныханд өмчлүүлөх талаар гэрээ хэлэлцээр хийгдэж, үйл ажиллагаа явагдсан ажээ.
Газрын үнэ ханшийг хамгийн хямдаар бодож үзэхэд эдгээр хэлэлцээрийн нийт дүн 20-30 тэрбум ам. доллар байна гэсэн тооцоо ч гарчээ.
Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Хүрээлэнгийн мэдээ баримтад тулгуурлан тооцож үзвэл 1 га газрын хамгийн доод ханшийг 1300 ам. доллараар боджээ. Тэгвэл Монгол улсын хамгийн үржил шимтэй газар тариалангийн нутаг Халх голын сав орчмын 330,600 га буюу 1 тэрбум пянг талбайтай газар ямар үнэтэй байх вэ???
Солонгосчууд ямар учраас газaр худалдаж авах болов?
Өмнөд Солонгос нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гадаадаас зөөдөг ба газар нутгийнхаа дөнгөж 17 хувь дээр газар тариалан эрхэлдэг тул хоол хүнсний хангамжийн ноцтой асуудалтай улс оронд тооцогддог. Тиймээс хүнснийхээ үйлдвэрлэлийг бэхжүүлэх, гадаадад өөрийн хүнс үйлдвэрлэдэг баазтай болохыг эртнээс сонирхож иржээ.
2007-2008 оны хүнсний хямралд өртсөн Өмнөд Солонгос Суданaac 690 мянган га газар худалдаж авсaн байна.
2008 онд Солонгосын Daewoo корпораци Мадагаскараас 1.3 сая га газар буюу тус арлын үржил шимтэй газрын тал хувийг 99 жилийн хугацаатайгаар асар хямдаар түрээслэх гэж сэмхэн оролдсoныг нутгийн ард иргэд эсэргүүцэн боссоноор 100 гаруй хүн амь үрэгдсэн ноцтой тэмцэл өрнөсөн билээ.
Улмаар төрийн эргэлт гарч, гадныхантай нууц хуйвалдсан ерөнхийлөгч Марк Раваломананаг огцруулсан юм.
Мадагаскарын шинэ ерөнхийлөгч сонгогдмогцоо тус улсын газар нутгийг түрээслэх, худалдах асуудал нь үндсэн хуулийг зөрчсөн хэрэг гээд, хэрвээ ингэх шаардлага гарвал үндсэн хуулиа өөрчилж, ард түмэнтэйгээ хэлэлцэх болно хэмээн зарлаж, газар түрээслэх гэрээг цуцалсан түүхтэй.
Үүнтэй зэрэгцэн авилгад идэгдсэн засгийн газартай, ядуу даржин улс орнуудын газар нутгийг нь харийнхан урт хугацаагаар түрээслэх, төр засгийн түшмэдүүдтэй хуйвалдаж сэм аргаар худалдаж авахыг хэлдэг “land grab” буюу орчуулбал “газар булаах” гэдэг хэллэг олон улсад бий болжээ. Бусдын газар нутгийг булааж аваад тариа ногоо тарьж, уугуул нутгийнхан нь өлсөж зовж байхад ургацаа хурааж аваад жишим ч үгүй гадагш зөөхийг ёс суртахуунгүй асуудал, тэр байтугай нео-колоничлолын хэлбэр, хөдөө аж аxуйн империализм гэж үзэх явдал цөөнгүй байна.
Иймээс ч энэхүү нийтлэлд иш татсан гадны эх сурвалжууд “Солонгосчууд Монголын газар нутгаас булаажээ” гэж бичсэн байх юм.
Олон улсын шинжээчид эдийн засаг, хүнсний хомсдол нүүрлэж буй өнөө цагт газар нутгийг алтнаас ч илүү үнэтэй асар нандин баялaг гэж нэрлэж байхад Монголын эрх баригчид жишиг аж ахуй байгуулах нэрээр үржил шимтэй газар нутгаасаа гаднын улсуудад худалдах, түрээслэх тал дээр онцгой анхаарч бyй бололтой. http://ipsnews.net/news.asp?idnews=54119
Гадаадын хэвлэлд хүртэл энэ талаар бичих болжээ. Hэг жишээ гэвэл Энэтхэгийн “India Together” сонинд эрх баригчид хууль тогтоолыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн засч найруулдагийг буруушааж, Аргентин, Монгол, Орос гээд олон улсын төрийн түшмэд газар нутгаа гадныханд зарахаар бэлдэж, хуулиа засч өөрчилж байна гэжээ.
2010 оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн “Info Change India News” сонинд мэдээлэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийхдээ “Монголд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой” гээд Пунжаб мужийн тариачдыг Монголд ирж ажиллахыг онцгойлон урьсан. Xарин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т. Бадамжунай Энэтхэгийн газар тариаланчид, хөдөө аж ахуйн компаниудад хандаж Монголд тариалангийн газар төлбөртэй түрээслэхийг санал болгож байжээ. http://farmlandgrab.org/post/view/11985
2009 оны 7 сард Солонгосын Хойт Генгсанг (Gyeongsang) мужийн засаг захиргаа Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж, Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төв байгуулсан байна. Улмаар тус төв болон Gaeunpam гэгч Солонгосын хөдөө ах ахуйн компаниар дамжуулан Булган аймгийн нутагт 20 мянган га газрыг Солонгосын тариаланчдад 40 жил ашиглуулахаар тохиролцсон тухай Солонгосын хэвлэлд бичжээ. Зарим эх сурвалжид 52 мянган га газaр гэсэн ч байна. http://joongangdaily.joins.com/article/view.asp?aid=2912601
http://www.koreatimes.co.kr/www/news/biz/2009/12/123_56697.html
Мөн Хятадyyд ч Монголын газрыг түрээсээр ашигладаг тухай мэдээ АНУ-ын хэвлэлд гарч байжээ. http://cornandsoybeandigest.com/issues/foreigners-gobble-land-some-claim-it-s-food-security-some-say-it-s-land-grab?page=2
Дорнодын тал Халхын гол сав нутaгт 330 мянга гаруй га газар худалдаж авсaн гэж Солонгосчууд зарласнаас гадна Австрали, АНУ, Азийн олон мэдээллийн сувгуудаар мэдээлcнийг дээр баримттайгаар гаргаж тавьсан билээ. KOICA-тай байгуулсан гэрээнд Монгол талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны төлөөлөгчид 2011 оны гуравдугаар сарын 10-нд үзэглэсэн ч Монголын Засгийн газар хэвлэлээр гарсан шуугианд тайлбар өгөлгүй түдгэлзсээр засаг солигдсон.
Солонгос улстай хийсэн газрын наймаа нь Монгол улсын Үндсэн Хууль, Газрын тухай хуулинд заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байна” гэсэн заалтуудыг зөрчиж байна.
Хэдхэн жилийн өмнө яг ийм явдлаас болж Мадагаскарын ард түмэн босч, авилгач эрх баригчдаа огцруулсан түүхийг өмнө дурьдсан. Монголд ч ийм түүх давтагдаж болзошгүй. Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй нэр нөлөө бүхий улс төрчид энэхүү гэрээг цуцална хэмээн хэвлэлээр мэдэгдсэн ч гэрээ хийгдээд, аль хэдийн зарагдчихсан энэхүү газар нутгаа буцаан авч чадах уу. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэй улс төрчдөд ямар хариуцлага ногдуулах вэ?
Б.Энх-Уянга
Зарим эх сурвалж: Golomt.org
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 27 )
Газар нутгийг худалдах эрх байна уу, хэнд ч ийм эрх байхгүй биз дээ
Эрдэнэтийн 49%-ийн тухай ярьсан хүн болгонд Элбэгээ дэлбэгээ их дургүй, ууртай байгаа. Үүний цаана но байгаа нь олон түмэнд тодорхой харагдаж байна даа.
ene uych bish mapiin gart orj bh shig bno
Elbehdorj ch unen yawdaltai hun yuma
Ene Elbegdorj er ni Mongol ulsyn erunhiilugch mun uu dandaa l uls orond gai tarij baih yam MAH ynhaan ene teneg Elbegdorjid hariutslagyg ni uuruuleech
Ugaasaa ene huzuugui elbegeed ih No baigaa , Mgl ulsiig estoi neg suiruulj duuslaa naadhaa ter shorond n hii hamtarch nartaa n mon ed horongiig n huraaj ulsad og ih ym garnadaa ene hunees!!! Tor odoo tomor nuuree haruulaa Luivarchdad
mongoloo zaraad baigaa muu bna daa shalgaj xeregiig ni xvleelgex zorigtoi ex oronchid bna uu
Arai ugui bailgui dee hervee iingesen bol tuuhend eba hogiin tantan bolj uldene chuu dee
Одоо ч Монгол дүүрчээ. Амь амиа л бодоё. Эсэргүүцэж энэ тэр болж байж шударга бусын хонгил руу чихүүлнэ. Амь нас,амьдрал маань сүйрнэ. Хэдий нэрээ тавихгүй коммент бичиж байгаа ч Элбэгээ бүгдийг хянаж байгаа. Монголын тусгаар тогтнол хэдий болтол тэсэх юм болдоо хөөрхий.
Turiin terguun ni hurtel МҮҮН-ii ursgald itgegch iim terguuntei tur baih ch gej dee. Tednees avsan tuslamjiinhaa hariud gazraa ugch ehelj dee. Arai ch dee. Denduu bolhi, bohir terguun
olnii omno tsaazalchihmaar um hiigeed bna shdee estoi oodgui hunii sug umdaa
Ардчилсан намынхан бүгдээрээ монголоо л худалдахыг хүсэгчид
ЭНэ Элбэгдорж гэгч солонгосын ерөнхийлөгчөөс ч долоон дор юмдаа
Та АН-аар дамжиж Торийн ондор албан тушаалд хурч, намын ач буянг хуртэж хуртчихээд, ичих ч бялуугаа балаацалдсаар л байсаар, намаа ийм байдалд орууллаа шуу дээ. Таньд намаа аврах тодорхой хотолбор, толовлогоо ч ОГТ БАЙХГУЙ ШУУ ДЭЭ. Та зовхон л бялуу хуртэх гэж л энэ бухнийг хийгээд байгаа шуу дээ.
одоо ан- ардчилал гэх нэртэй болгоноос салах хэрэгтэй. энэ нөхрийг бас нд- р мөнгө угаагаад тэрбумтан болчихсон дээрэмчин 2- с салах хэрэгтэй. :-t :-t :-q :-q :-bd :-bd
Нөгөө ТаЕГ, ЦЕГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж сүртэй нэртэй газрууд ву хийж бнаа, нэн даруй сайтар шалгаж, зарсан нөхдийг Ганц худагт хийж шалгаж ”Эх орноосоо уравсан” хэргээр цаазал.
Энэ үнэн мэдээлэл юмуу. Нэг хүн лүү дайрсан мэдээлэл байнга гарах юм үүнийг шалгах хэрэгтэй.
монгол орон дуусчээ тэнэг төрөөс 20,0мянган төгрөг нэхдэг олон түмэнтэй хэдэн авилгачтай өөр юуч үгүй болж байх шив
yaj cn bodcon xudlaa bid nar tsooxyyleecn araii iim deeree tulaagyi mongolcnuud tiim cn teneg ulcuud bish shyy
Эх орныхоо газар нутгаас зарна гэж байж боломгүй асуудал бишүү. Улс төрчид юу л хийгээд байна даа.
Элбэгээгүй юм гэж алга аа
Хүзүүгүй хүний балаг үүгээр дуусахгүй.
hujaa hvn tegen shvvde
hujaa hvn tegen shvvde
ТЭГЭЭД ЭНЭ ХУДАЛДЧИХСАН БАЙНА ГЭЭД БАЙХААР АРД ОЛНООРОО ЭСЭРГҮҮЦЭЖ ЭНЭ АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ БОЛООГҮЙ ЮМ УУ ЭЛБЭГДОРЖ БАЙНА УУ ТЭР БУРУУТАЙ ЭТГЭЭДДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦООЧ АЛГА ДАРАМ ГАЗРЫН ТӨЛӨӨ АМЬ НАСАА ӨГЧ ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ ЭХ НУТГИЙНХАА ТӨЛӨӨ БАЙЛДАЖ БАЙСАН ГАЗАР ИНГЭЭД Л НЭГ ШӨНИЙ ДОТОР ХЭН НЭГНИЙ ХУВИЙН ӨМЧТНИЙ КАРМАНЫ МӨНГӨ БОЛЧИХ ГЭЖ ҮҮ ЭСЭРГҮҮЦЭЖ ТЭМЦЭЛДЭХ ЁСТОЙ ШҮҮ АРД ТҮМЭЭН.
tiim l yum bol tegeed iim oluulaa super erhtei bjeej barivchildagiimuu esvel shalgadagiimuu argha hemjee avaachdee....!!! bi buur ingej arga hemjee avahgui bgaa MAH-g sejiglej hardaj bn !!!