"Эрдэнэт үйлдвэрийн" 49 хувийг тойрсон асуудлыг дагаад мөн албан тушаалын томилгоонууд ч олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилсон. Уг томилгооны дагуу ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны ТНБД Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэ нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-д төр төлөөлөн ажиллахаар болсон хэдий ч эрх нь түдгэлзээд байсан юм.
Тэгвэл "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр болж төрийн 51 хувийг төлөөлөх дөрвөн ТУЗ-ийн гишүүнийг албан ёсоор баталгаажуулсан гэх мэдээлэл байна.
Түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлыг өнөө, маргаашгүй томилох асуудал ч яригдаж буй. Энэ томилгоонд Г.Алтанг зүтгүүлэх тухай мэдээлэл өчигдрөөс гарч эхэллээ.
Мөн Эрдэнэтийн гок-ын даргад Эрчим хүчний сайд асан Д.Зоригт болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан Б.Намхайнямбуу нарын нэрс сонсогдож байгаа юм.
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргын суудал бол албан тушаалтнуудын хувьд хамгийн “амттай” газар гэгддэг. Эдгээр амтат суудлын дарга нар ирэх өдрүүдэд томилогдох нь тодорхой болж байна.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )
Та Эрдэнэтийн хувьцааны 49 хувийг хувийн компанид шилжуулэх луйварт ороцсон байсан шуу, одоо таньтай юу чярихгуй шуу.
Алцангаас Зоригт нь дээр
ИЙМ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТӨЙ ХҮМҮҮС АРАЙ ИЙМ ХАРИУЦЛАГАТАЙ АЖЛЫГ ДАМПУУРЛЫН ИРМЭГ ДЭЭРЭЭС САЙЖРУУЛАНА ГЭВЭЛ ЧОНОНД ХОНЬ ХАДГАЛУУЛАХЫН ҮЛГЭРТЭЙ АДИЛХАН ЮМ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ.