АНУ-ын Холбооны худалдааны комисс цахим худалдааны хамгийн том цахим дэлгүүр Аmazon.com-д шаардлага хүргүүлжээ. Айлын хүүхдүүд тус сайтаас бараа захиалж авахдаа эцэг эхээсээ зөвшөөрөл авалгүй гэр бүлийнхээ санхүүд хүндрэл учруулж байгаа гэсэн гомдол маш олон ирсэн учир ийнхүү шаардлага хүргүүлсэн байна. Эцэг эхийн зөвшөөрөлгүй хийгдсэн худалдан авалтын нийт үнийн дүн хэдэн сая ам.долларт хүрсэн гэнэ. Тиймээс онлайн худалдааны хамгийн хүчирхэг сүлжээ болох Amazon.com-д шаардлага хүргүүлж, насанд хүрээгүй хүүхэдтэй худалдаа хийхдээ эцэг эхийнх нь зөвшөөрлийг авах боломж бүрдүүлэхийг шаардсан байна. Хүүхдүүдийн худалдаж авсан барааны ихэнх нь гэрт нь хүргэж өгөх шаардлагагүй виртуаль бараа /жишээлбэл, видео тоглоом/ байдаг аж.
АНУ-ын Холбооны худалдааны комисс өмнө нь яг ийм шаардлагыг Apple компанид хүргүүлж байсан юм байна. Хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүй янз бүрийн аппликейшн худалдаж авах болж хохирол тухайн үед 3.2 ам.доллар хүрч байжээ.
С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )