Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 31

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:  Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 1-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2016 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3, 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд зарим газраар, 4-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top