"Чингис хаан" олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт орхисон ачааны улмаас онц байдал зарласан тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Учир нь орон нутгийн нислэгийн онгоцны тээшнээс сэжиг бүхий цүнх олдож, энэ нь тэсэрч дэлбэрэх бодис байж болзошгүй гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байсан.
Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр ачаанд тэсрэх бөмбөг байхгүй. Харин нисэх буудалд ажилладаг цахилгааны инженер цүнхээ орхиод явсан байснаас энэ асуудал үүсжээ. Цүнхэнд цахилгаан хэмжих багаж тэргүүтэй зүйлс байсан бөгөөд яагаад цүнхээ орхиж явах болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )
үгүй нээрээ хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс ажилладаг газар байна даа юм хумаа энд тэнд хаявал шууд террор болох нь ээ хахаха
Толруулахаар ажиллаж ээж байна гэж тэнэгтсэн байна ш дээ. Дуудаж ирээд л асуугаач дээ.
БОЛЬЁ ОО X(
Agluu.Onon.Odonchimeg ajilgyi bolson bn sh de.Amid hoshin shogchid haa saigyi bolchijee.