Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2016 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь, зүүн аймгуудын зарим газраар цас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2016 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд нутгийн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )