Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр 07.00 цагаас орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно.
Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирцийн талаарх анхны мэдээллийг өглөө. Нийслэлийн есөн дүүргийн хэсгийн хороодоос ирүүлсэн мэдээг нэгтгэвэл 11 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 12.9 хувь нь саналаа өгсөн байна. Энэ нь хангалтгүй үзүүлэлт учир иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриаллаа.

Сэтгэгдэл ( 1 )
:-t %-( :-h