ХСҮТ–д хавдартай өвчтөнд эрүүл элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэх төслийг дэмжиж шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах эмч нарын сургалтад зориулах тэрбум төгрөгийг босгохоор сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн найз нөхөдтэй хамтран “Элэг нэгт монголчууд” санг үүсгэн байгуулж, нийгэмд нөлөөлөх ажлыг хийж эхлээд нэлээд удаж буй.
Энэ ажлын хүрээнд НИТХ өнгөрсөн тавдугаар сард шийдвэр гаргасан ч улс төрийн нөхцөл байдлаас болон тэрбум төгрөгийн санхүүжилт нь шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
Харин өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Су.Батболд энэхүү тэрбум төгрөгийг шийдвэрлэж, ХСҮТ-д Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийх төслийг дэмжиж, шаадлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Тэрбээр ХСҮТ-д өөрийн биеэр очиж энэ ажлыг дэмжиж, шаардагдах хөрөнгийг нийлүүлэхээр болсон байна.
Энэ нь нийслэлчүүдийн төдийгүй монголчуудын эрүүл мэндэд оруулж буй стратегийн хөрөнгө оруулалт юм гэдгийг Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа онцолжээ.
Энэхүү тэрбум хөрөнгийг шийдвэрлэснээр ХСҮТ-д хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал 2016 ондоо багтааж хийгдэхээр боллоо. Элгээ солиулахаар гадаад руу өөрийн болон хамаатан садныхаа хамаг юмыг зарж үрэн зүтгэдэг жирийн иргэдэд энэ нь маш том боломж билээ.
Дашрамд дуулгахад ХСҮТ-д эхний 20 хүнд энэ хагалгааг төлбөргүй хийхээр болсон байна.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn

Сэтгэгдэл ( 1 )
Yanaa 20 huniig turshlagiin tuulai bolgoj zoligt gargahnee ard tumneeree yasan togloj hanadaggui tor zasag ve? Ehleed toriin tomchuulaas iim ovchtei hun ehleed hiilge tegeed bid itgie, manai emch nar chadahgui ee!!!