“Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” гэсэн Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийж өнөөдрөөс /Х.10/ даган мөрдөхөөр болсон. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм. Үүнд:
- Нэг талаас баруун эргэх боломжтой 12
- Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
- Гурван талаас баруун эргэх боломжтой 8
- Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.
Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурна. Мөн эдийн засгийн хэмнэлт гарч, нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн байна.


Сэтгэгдэл ( 1 )
Юу нь сүржин ю үм бээ байдаг л зүйл ш дээ нээх нээлт хийсэн юүм шиг худлаа түгжрэл бууран ч гэх шиг амьдралд шал өөр шүү дээ