Их хэмжээний цас орохыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 07

Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас, ялангуяа Дорнод, Дарьгангын тал нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

8-нд зүүн аймгуудын хойд, баруун аймгуудын баруун хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр,10-нд  зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 9-нд зарим газраар,10,11-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top