Шилэн өрөөнд уулзалт зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд аливаа асуудлаар иргэнтэй уулзахдаа уулзалт зохион байгуулах шилэн хаалгатай, дүрс болон дуу бичлэг, компьютер, техник тоног төхөөрөмжээр тоноглогдсон тусгай өрөөнд уулзалт зохион байгуулж эхлэсэн байна. Энэ нь Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг авлигаас ангид, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах зорилготой аж. Одоогоор уг журмын хэрэгжилт нийслэлийн Засаг даргын Тамгын газраас эхлэсэн бөгөөд бусад байгууллагууд уулзалтын тусгай өрөө гаргах бэлтгэл ажил болон засварын ажлыг хийж байгаа аж.  Шаардлагатай тохиолдолд уулзалтын бичлэгийг үзэх, дахин хянаж шалгаж болохоор зохицуулж байгаа юм.

Д.Солонго

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ITB(122.201.21.10) 2025 оны 03 сарын 13

Mash zuv sanaa bna.

1  |  0
Top