Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад хэсгээр 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top