Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Богд уулын Төрхурахын аманд ой, хээрийн түймэр гараад гурван хоног өнгөрч байна. Гал түймрийн бүсэд Онцгой байдлын хэлтсийн нийт 65 албан хаагч, 10 техник хэрэгсэлтэйгээр түймрийн цурмыг унтраахаар ажиллаж байна.
Мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Хөндлөн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 97 км-т/ ОХУ-ын талаас хил давж орж ирсэн хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 22 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг унтраасан байна. Тиймээс нийт ард иргэддээ галын аюулаас болгоомжилж, хээр хөдөө явахдаа гал гаргахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )