Ирэх онд оюутнууд автобусаар үнэ төлбөргүй зорчино

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 27

Улсын төсөв хүндэрч,  төсвийн мөнгө тасарсантай холбоотойгоор ирэх 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс оюутнуудыг нийтийн тээврээр төлбөртэйгээр зорчуулах асуудал яригдаж байсан.

Тэгвэл уг асуудлаар Монголын Оюутны холбооны зүгээс өнгөрсөн сарын 17-ны өдөр нийслэлийн Нийтийн тээврийн газарт шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагыг  хүлээн авч "2014-2015 оны хичээлийн жилийг дуустал оюутнууд цахим картаа ашиглан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй, цаг харгалзахгүй зорчуулна" гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top