Дугаарын хязгаарлалтын талаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай болон Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГын хурлын А танхимд 10 цагаас болох юм. Мөн нийтийн эзэмшлийн гудамж , зам , талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбар батлах тухай асуудлыг болон дугаарын хязгаарлалтын цагийг багасгах талаар хэлэлцэнэ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top