Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдыг дурсъя

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 10

Өнөөдөр Цагдаагийн байгууллагын түүхийг хамтдаа бичилцэж, албан үүргээ нэр төртэй биелүүлж яваад эрдэнэт амиа алдсан эрэлхэг гавъяаг эргэн дурсан санах өдөр юм. Манай улс энэ өдрийг 2007 оноос эхлэн өдгөө долоо дахь жилдээ албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болго “Бид мартахгүй” нэртэй өдөрлөгийн арга хэмжээг Монгол улсын нийт цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж тэмдэглэдэг уламжлалтай болсон. Өнгөрсөн хугацаанд 50 гаруй албан хаагч үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын 18 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ. Улаанбаатар хотын Цагдаагийн байгууллагаас өнөөдөр энэхүү үйл ажиллагааг харъяа газар, хэлтсийн удирдлаг болон цагдаагийн албанд шинээр орсон алба хаагч, амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэр бүлийн төлөөлөлтэй хүндэтгэлийн танхимд уулзалт зохион байгуулах юм.  Энэ өдөр Монголын Цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй хүндэтгэлийн өдөр юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top