МҮХАҮТ-ын удирдлагуудыг сонголоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 10

МҮХАҮТ-ын XIX дахь удаагийн ээлжит их хурал болж, танхимын шинэ удирдлагуудыг сонгосон. Хурлын эхний өдөр их хурлын гишүүдийн олонхийн саналаар Танхимын Ерөнхийлөгчөөр Б.Лхагжавыг сонгосон бол өчигдөр МҮХАҮТ-ын даргаар М.Оюунчимэг, орлогч даргаар М.Сарандаваа нарыг сонгосон байна. МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Оюунтэгшийиг улируулан ажиллуулахаар болжээ. МҮХАҮТ-ын шинэ удирдлагууд өнөөдөр 11.00 цагаас МҮХАҮТ-ын 404 тоот өрөөнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөөлжис хүрсэн хүн(202.131.228.51) 2025 оны 03 сарын 13

Үнэн инээдтэй сонгууль болсон. 10000 төгрөг өгсөн хүний төлөө сонгуульд нь санал өгдөг ядарсан хүмүүстэй адилаар Монголын хамгийн том компаний захирлууд хэсэг бүлэг этгээдийн лоббинд орж инээдтэй л сонголт хийсэн дээ. Үнэн ядарцан амьтад.

1  |  0
Top