Нийслэлийн Засаг дарга Нөхөн олговор олгох тухай захирамж гаргасан байна. Захирамжаар дэд бүтцийн трасст өртсөн 22 иргэнд нөхөн олговор олгохоор болжээ. Уг нөхөн олговрын хэмжээ нь 1 тэрбум 327 сая 371 мянган төгрөг бөгөөд 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )