Өнгөрсөн гуравдугаар сард "Мунзуй" хочит Г.Нямдоржоос болон УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргал, “Люмино” хамтлагийн Баажий буюу Б.Батхишиг болон иргэн Х.Баатархүү, У.Мөнхжаргал, Ч.Мөнхбат нар техас покер тоглож байгаад хуулийнханд баригдсан хэрэг гарсан. Харин энэ хэргийн шүүх хурал өчигдөр Сүхбаатар Дүүргийн анхан шатны I шүүхэд болж, "Мунзуй" хочит Г.Нямдорж нэг жилийн хорих ял авч, бусад нь ялгүй үлджээ. Учир нь Б.Бүрэнжаргал нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэсэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгосон юм байна. Энэ нь УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргал, “Люмино” хамтлагийн Баажий буюу Б.Батхишиг нарыг ял завшуулахын тулд хэргийг 6 сарын турш дарсан гэж зарим эх сурвалж үзжээ.
Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 2 )
Hohinee yah gej mungutei ailiin huuhd gagaj salbagnadag yum ,shunaltai ni l ter baihgui yu
Аргагүй л нэг ардчилсан Монгол улс шүү. Мөнгөтэй хүний хүүхэд наранд, мөнгөгүй хүний хүүхэд нарсанд.