“Алтан Дорнод Монгол” компаниас өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сүүлийн үед цахим ертөнцөд ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжингийн дэлгэсэн тодорхойгүй баримтын талаар мэдээлэл хийсэн юм. Гэвч "Алтан Дорнод Монгол" компаний ерөнхий захирал Т.Ганболд эрүүл мэндийн шалтгааны улмаас хэмээн өөрийн биеээр ирээгүй бөгөөд тус компанийн тэргүүн дэд захирал болох Н.Цогтгэрэл мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэхдээ 4 сая долларын асуудал "Алтан Дорнод Монгол"-той холбоогүй. Т.Ганболд захирлын хувийн компанитай холбоотой асуудал. Тиймээс Т.Ганболд захирал өөрөө энэ асуудал дээр тайлбар хийнэ гэсэн мэдээллийг өглөө. Өнөөдөр УПЕГ-ын дарга асан Д.Дорлигжав хэвлэлийн хурал зарласан ч энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан нь олны хардлагыг улам нэмэх бас нэгэн том шалтгаан боллоо.
Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 2 )
Ene hvn chin hvn shvv dee. Amidah geed l biznes hiij yavaa hvmvvsiin neg. Getel daramtaluulaad l huuliin ner bvhii hvnd ih hemjeenii dollar ogch. Huuliinhan chin bvvr reket helbertee oorsdoo orsonii tod jishee. Zaaval vnen mononiin oloh heregtei... Ard tvmen hohirch baigaa
СОГТУУ ИРСЭН Л БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ЛДЭЭ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ХУСАХ ХЭРЭГТЭЙ ХЭДЭН ДУРАК АРД ТҮМНЭЭР МИНЬ ТОГЛОЖ ДУУСЛАА ШҮҮ ДЭЭ ТЭР ШИНЭЭР БАЙГУУЛЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗАР ГЭЖ ХЭДЭН ТЭНЭГЭЭР ДҮҮРСЭН ЗАСГИЙН ГАЗАР БОЛЛЛОО