Гадаа ном зардаг байсан худалдаачид тохилог байраар хангагджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 08

 Арслантай гүүр орчимд олон жил хуучин номын задгай худалдаа явагдаж байсан. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын санаачилгаар олон жилийн турш гадаа ном зардаг байсан 58 худаалдаачин тохилог байранд үйл ажиллагаагаа явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн байна.  Уг барилга нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо Багшийн хөгжлийн ордны ард талд байрлаж байгаа аж. Нийт 57 лангуутай тус худалдааны төвийг монгол инженерийн бүтээлээр шугам сүлжээ, дулаан, цахилгааны асуудлыг нь шийдэж өгсөн бөгөөд ердийнхөөс тав дахин хэмнэлттэйгээр шийдэж өгсөн байна. Энэ нь худаалчдын сэтгэлд ихээхэн нийцэж байгаа бөгөөд байр ашиглалтын төлбөрийг өөрсдөө төлж, гаднах тайлбаагаа тохижуулахаар болжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюунаа(103.9.91.146) 2025 оны 03 сарын 13

Бичиж байгаа зүйлээ алдаатай эсэхийг нь шалгаж байх нь зүйтэй байна. Маш их алдаа байна. Засах хэрэгтэй

1  |  0
баатар(202.126.89.162) 2025 оны 03 сарын 13

сайхан мэдээ байна. хотын удирдлагуудад баярллаа.ном дор мөргөмүү

1  |  0
Top