Улаанбаатар, Мөрөнг холбосон шинэ зам ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 08

 Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох Мөрөн-Уньт чиглэлийн 253.3 км замын нээлт өчигдөр болсон байна. Энэ нь Мөрөн-Улаанбаатар, Улаанбаатар-Мөрөн чиглэлд 20 гаруй цаг явдаг байсан бол засмал замтай болсноор энэ хугацаа хоёр дахин багасах болсон гэж нутгийн иргэд хэлжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөснөөс өнгөрсөн намар Өмнөговь аймгийн замыг ашиглалтанд мөн оруулсан байна. Харин Дорнод аймгийн замыг тавьж буй “Нарны зам” компанийн буруугаас төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгаж амжаагүй учир замыг ирэх хавар ашиглалтад оруулахаар болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ч.САЙХАНБИЛЭГ(150.129.143.12) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top