Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэсэн баримтыг олон нийтийн цахим сүлжээгээр цацсан билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдлуулан Голомт банкнаас дараахь тодруулгыг авлаа.
-Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин танай банкны харилцагчийн төлбөрийн баримтыг олон нийтэд дэлгээд байна. Энэ асуудалд танай банкны зүгээс тайлбар өгнө үү?
-Арилжааны банк нь харилцагчаас ирүүлсэн төлбөрийн даалгаврыг үндэслэн харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр тооцоог саатуулах, гүйлгээ хийхээс татгалзах эрхгүй байгууллага болно. Энэхүү асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр гарсантай холбогдуулан банк дотооддоо шалгалт хийж үзэхэд зохих журмын дагуу хийгдсэн харилцагчийн бизнесийн хэвийн гүйлгээ байсан.
-Энэ гүйлгээг яагаад хууль бус, авлигатай холбоотой гэсэн тайлбартайгаар гаргаж байгаа юм бол?
-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Харин банкны харилцагчдын хооронд хийгдсэн бизнесийн хэвийн гүйлгээний баримтыг улс төрийн зорилгоор ашиглан олон нийтийн цахим сүлжээгээр тайлбар гаргаж байгааг тус банкны зүгээс банкны харилцагчийн санхүүгийн мэдээллийг задруулсан, холбогдох хууль тогтоомж зөрчсөн зохимжгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье.
Эх сурвалж: Shuud.mn

Сэтгэгдэл ( 0 )