Нийслэл сүлд модоо засч эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

Нийслэлийн Засаг даргын “Шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байгаа юм. Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу нийслэлийн төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрэл асаах ёслол энэ сарын 15-нд болох товтой. Харин 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүдийн шинэ оноо угтах баярын цэнгүүн болох юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top