Биеийн байдал нь хүнд гурван ялтанг БНХАУ-аас яаралтай авчирна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

БНХАУ, Манай улстай ялтан солилцох гэрээ байгуулаад байгаа. Үүний дагуу манай улсын Хууль зүйн яам энэ ондоо багтааж нийт 14 иргэнийг Хятад улсаас эх орондоо шилжүүлэн авчрах хүсэлтийг гаргасан байна. БНХАУ-д гэмт хэрэгт холбогдон хоригдож байгаа 41 Монгол иргэн байдаг байна. Эдгээр санаатай болон санамсаргүй байдлаар холбогдсон гэмт хэргийн дийлэнх нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг байгаа бөгөөд Хятадын хатуу хууль цааз дор ял эдэлж байгаа. Одоогийн байдлаар биеийн байдал нь хүнд байгаа Монгол улсын гурван иргэнийг нутагт нь яаралтай шилжүүлэхээр болжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top