Өчигдөр өдөр “Эс Ди Ти И Эм” ХХК-ний шатахуун тээж явсан машин замаас гарч замын хажуу талын шон мөргөж жолооч нь амь насаа алджээ. Уг осол нь Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр, Айдсын даваа уруудах замд гарчээ. Хэргийн газрын эхний байдлын оношлогоогоор жолооч болох 55 настай эрэгтэй нь зүрхний шигдээсээр амь насаа алдсан байж болзошгүй, тиймээс замаас гараад 400 гаад метр явж байж шон мөргөсөн байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Иймд албан байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүс алсын тээвэрт явдаг жолооч нарынхаа эрүүл мэндийн байдал, үүрэг гүйцэтгэх чадвартай эсэхэд нь анхаарал хандуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
БОЛЬЁ ОО