Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар 2015 онд агнаж болох агнуурын тоог гаргасан байна. Үүнд тусгай зориулалтаар тогтоосон 15 аймгийн 40 агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн нийт угалз 40, тэх 60, халиун буга 60, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10 толгойг агнуулахаар тогтсон байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 58 агнуурын бүс нутгийн менежментийг 11 аж ахуй нэгж, байгаль хамгаалах иргэдийн хоёр холбоо, 10 нөхөрлөл,орон нутгийн зургаан ТББ хариуцан ажиллаж байгаа аж. 2015 онд ан амьтны нөөц ашигласны төлбөр 2,1 тэрбум төгрөг орон нутагт төвлөрөх бөгөөд түүний 50-иас доошгүй хувийг байгаль хамгаалах, ан амьтан өсгөн үржүүлэх , хөв цөөрөм бий болгох, бэлчээр сэргээх зэрэг ажилд зарцуулах журамтай юм. Өнөөдрийн байдлаар нийт 6000 гаруй аргал угалз, 12000 орчим янгир тоологджээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
6000 12000 gecheet yah uu an hj bolnoo gd zaralchih yumaa.odoo inged an hiine taliin tal ni ustna.ingej toog olon niited medegdeh shaardlaga bdagch yumuu.