Цахим системд сонгогдож газар өмчлөн авах эрх нь үүссэн буюу сонгогдсон иргэдийн тодорхой хувь нь өргөдөл хүлээн авах заасан хугацаанд харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөөгүй юм. Тийм учраас тэдгээр иргэдийн сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож үлдсэн сонгогдоогүй иргэдийн дунд дахин цахим системээр сонголт хийсэн. Харин энэ газрын дахин сонгон шалгаруулалтын өргөдөл хүлээн авах хугацаа өнөөдөр дуусч байна.
Дахин сонголт явуулж өргөдөл хүлээн авах хугацааг олон нийтэд заралснаас хойш дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба цөөнгүй өргөдлийг хүлээн авч байгаа боловч иргэдийн оролцоо сул байгаа аж. Тиймээс сонгогдсон иргэд идвэхтэй оролцохоос гадна сонгогдсон эсэхээ мэдхийн тулд иргэн та
www.umch.ub.gov.mn ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ЦАХИМ СИСТЕМЭЭР СОНГОГДСОН ЭСЭХЭЭ ШАЛГАХ ХАЙЛТЫН СИСТЕМ гэсэн цонх руу орж өөрийн регистрийн дугаараа оруулж шалгах бүрэн боломжтой юм.
Өнгөрсөн хугацаанд нийтдээ 5 дүүргийн 5 байршилд 12 911 иргэн цхаим хэлбэрээр газар өмчлөн аваад байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )