Вашингтоны Их Сургуулийн Ерөнхийлөгч Монголд айлчилна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 02

Вашингтоны Их Сургуулийн Ерөнхийлөгч Брюс Шефард энэ сард Монголд айлчлахаар болжээ. Тэрбээр Вашингтоны Их сургуулийн хүрээг өргөжүүлэх, олон улсын  оюутнуудын анхаарлыг татахын тулд Монгол Улс болон БНХАУ-д айлчлах юм байна.

Шефардаас гадна Вашингтоны Их сургуулийн салбар сургуулиудын 6 ажилтан, бусад гишүүд Хятад, Монгол улсад долоо хоног айлчилна. Энэ хугацаанд Монгол Улсын Их Сургууль, ШУТИС, МУБИС-дад айлчилж, заримтай нь урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулах аж. Хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн багш, оюутнуудыг өөрийн сургуульдаа суралцуулах мөн декан, номын санчдыг харилцан айлчлалыг зохион байгуулах юм байна. Брюс Шефард "Манай сургуульд Монголын шилдэг уран зохиолын боть байдаг. Сиэтлд ирсэн Монголын цагаачид уг номыг унших гэж Беллигхамд ирдэг" гэжээ.

Мөн "Монгол Улс гуравхан сая хүн амтай хэдий ч уул уурхайн салбар нь ашигт малтмалаар баялаг, их хэмжээний нөөцтэй гэж Шефард онцолжээ. "Өөрийн нөөц боломжоо сайжруулж, ашиглаж чадах юм бол Монгол Улс дараагийн Дубай болно гэж хүмүүс ярьдаг. Иймд Монгол Улсын их сургуулиуд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Тэрбээр Хятад, Монголоор хийх аялалын санхүүжилтээ хувиаасаа гаргаж байгаа юм байна.

Шефард нь 1960-аад оны үед Тайландад солилцооны сурагчаар ирж ахлах сургуульд сурч байжээ.

Жил бүр Баруун Вашингтоны Их Сургуульд гадаадын 150 оюутан суралцдагийн дөнгөж нэг хувь нь Беллигхем хотод сурдаг байна. 1960-аад оны үед Вашингтоны Ерөнхийлөгч Брюс Шефард Азид ахлах сургуульд сурч байжээ. Америкийн их сургуулиудад сурч, боловсрол эзэмшихэд гадаадын оюутнуудын тоог өсгөхийн тулд олон улсын оюутны боловсролыг хөгжүүлэхэд 10 жилийн хугацаа зарцуулжээ.

БВИС-д суралцдаг оюутнуудын 90 хувь нь Вашингтоны иргэд байдаг байна.  Иймд сургуулийн удирдлага олон улсын оюутнуудын хамрагдаж байгаа тоог 10 хувиар өсгөх зорилттой байгаа ажээ. Энэ айлчлал нь Шефардын Азийн орнуудад хийж байгаа хоёр дахь айлчлал нь бөгөөд өнгөрсөн жил Өмнөд Солонгос, Японд очиж байжээ. Вашигтон хотын нийт сургуульд 2013-2014 онд 25,500 олон улсын оюутан суралцсан байна.

Сүүлийн жилүүдэд БВИС-иас олон улсын сургуулийн оюутнуудын дунд тэмцээн уралдаан их зохион байгуулж байгаа бөгөөд үүнд Австрали, Скандинавын улсуудын их сургуулиуд их оролцдог болсон бөгөөд сүүлд Хятадын их сургуулиас нэмэгджээ. Харин Монгол Улсаас  тус сургуулиас зохион байгуулдаг тэмцээнд оролцдоггүй учир манай улстай хамтран ажиллахаар сонгожээ.

А.Амар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.21) 2025 оны 03 сарын 13

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр

1  |  0
Top