ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнийг ХААИС-ийн өмчлөлийн газарт Олон улсын хэл судаллын төв гэж бариулсан барилгыг хуурамч баримт бичиг, санхүүгийн баримт бүрдүүлж 803 сая төгрөгийг ХААИС-аас гаргуулж авчээ.
Харин тухайн барилгын төсөвт өртгийн шинжээчийн дүгнэлт гаргахдаа 344 сая төгрөгийн өртөгөөр барьсан гэдгийг тогтоосон юм. Мөн тэрээр тус сургуулийн захирал байхдаа хуурамч тендер зарлан 78 сая төгрөгийн өртөгтэй 10 ханатай монгол гэрийг 108 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, сургуулиасаа 80 сая төгрөгийг гаргуулсан байна. Харин тус сургуульд гэр авах шаардлага байгаагүй гэдгийг холбогдох хүмүүс хэлж байсан юм. Түүнээс гадна тус сургуулийн өмчлөлийн 62 сая төгрөгийн байрыг өөрийн жолооч Болдбаатарт үнэ төлбөргүйгээр шилжүүлж, сургуулийн хөрөнгийг үрэгдүүлсэн болох нь тус тус тогтоогджээ. Иймээс ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг нийтдээ 945 сая төгрөгийн хохирол улсад учруулсан гэж үзэн шүүхэд шилжүүлээд байна. Уг хэргийг өмнө нь шүүхээс нотлогдоогүй хэмээн цагаатгаж байсан ч прокурорын газраас эсэргүүцэж, дахин шүүхэд шилжүүллээ.
Ж.Уран

Сэтгэгдэл ( 1 )
Энэ хүний гэм буруутай буруугүйг нь мэдэх юм алга харин, шүүх одоо болимоор юм. гэм буруугүйг нотолсон гээд одоо дахиад бас, тэрнийхээ оронд тэр түрүү нь буруу шүүсэн юм бол шүүгчтэйгээ хариуцлага тооцмоор юм.