Монголын мисс шилдэг наймд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

Монгол улсыг төлөөлөн “Эх Дэлхийн Мисс” буюу "Miss Earth 2014" тэмцээнд оролцсон И.Төгсөө сүүлийн шатны найман гоо бүсгүйн нэгээр тодорчээ. Тэрээр өөрийн хувийн болон Монголын миссүүдийн рекордыг эвдсэн байна.  Тус тэмцээн нь энэ жил Филиппин улсын Манила хотод зохион байгуулагджээ.

Тэмцээнд нийт 86 орны гоо бүсгүйчүүд өрсөлджээ. И.Төгсөө өдгөө 22 настай бөгөөд Тэрбээр коктейль үдэшлэгний даашинз үзүүлэх шалгаруулалтанд мөнгөн медаль хүртэж,  үндэсний хувцасны тэмцээнд "Торго" салоны дизайнер О.Болдын урласан усан цэнхэр хатны дээлээр гоёсон нь өндөр үнэлгээ авч чаджээ.

Мисс И.Төгсөө нь 2009 онд болсон “Miss Friendship International” тэмцээнд нэгдүгээр байр, 2011 оны Miss International тэмцээнд  хоёрдугаар байр эзэлж байжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naidvartai(150.129.141.102) 2025 оны 03 сарын 13

Mani hun neg l turuulchmeer sanagdaad bnda

1  |  0
Mongol(178.192.168.128) 2025 оны 03 сарын 13

Miss world bish yumuu londond bolj bgaa bizdee

1  |  0
olon(124.158.91.33) 2025 оны 03 сарын 13

Ene olon missun temceend tolgoi ergex ym bndoo

1  |  0
mmm(182.160.38.159) 2025 оны 03 сарын 13

dotoojindoo odor tutam hiihgvi dee doodoh ni haragdaad bhiimdaa odiii to bolchood tgd bas ulzs ornii ner hvnd gargaj baigaa miss baij

1  |  0
Top