Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тушаалтнуудыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд жилжүүллээ.
Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Сьезд, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан О.Файзол, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан А.Хайролмажит нар нийт 260.033.330 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан байна. Шүүгдэгчид,
- “Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын харъяатаас гарсан 299 иргэнд 139.426.000 төгрөгийн,
-нас барсан 127 иргэнд 17.957.000 төгрөгийн Эх орны хувь хишиг,
-“Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг зөрчин “Халамжийн сан”-гаас 41 иргэнд Бүгд Найрамдах Казакстан улсад эмчилгээ, оношлогоо хийлгэн ирэхэд унааны нэг талын хөнгөлөлт болгон 8,924,680 төгрөгийн тэтгэмж,
-Улаанбаатар хотод эмчилгээ, оношлогоо, хийлгэсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй 16 иргэнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, оношлогоо хийлгээгүй байхад 3,155,650 төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Я.Сьездийг тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял, О.Файзолд тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, А.Хайролмажит-д тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.
Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )
Ulsiin mungu luivarddag garuudiig ehnees ni zuv shudraga shuuj baigaad talarhaj bn