Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цолны мялаалгын хур буулаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 15

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх Улсын харцага Намсрайжавын Батсуурь түрүүлж Монгол Улсын арслан, Ширбазарын Жаргалсайхан үзүүрлэж  Монгол Улсын гарьд цол хүртсэн.

Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдийн үнэмлэхийг Хүй долоон худагт болдог уяачдын баярын үеэр олгодог уламжлалын дагуу өчигдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва Улсын арслан Н.Батсуурьт баяр наадамд түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөгийг цолны үнэмлэхийн хамт, Улсын гарьд Ш.Жаргалсайханд үзүүрлэсэн бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг цолны үнэмлэхийн хамт тус тус гардуулан өгөв. Энэ үеэр Улсын их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд төрсөн нутаг усныхан нь цолны мялаалга болгон байр, авто машинаар шагнаж байлаа.

Увс нутгийнхан нь шинэ арслангаа Улаанбаатар хотод “Хүннү” хороололд дөрвөн өрөө байраар мялаасан бол Завханчууд шинэ гарьд цолтондоо “Lexus-570” машины түлхүүр гардуулж, гурван өрөө байраар мялаахаа наадамчин олны өмнө амлаж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(89.82.89.190) 2025 оны 03 сарын 13

Oron nutgiin tusviin munguur chagnaj bolohgui chuu tegeed chagnalaas ni tatvar avdag biz dee turuulsen buh joohon huuruu nuhur bna lee daruuhan baival goe biz dee

1  |  0
Top