Дэлхийн аваргатай давхацсан Монгол наадмын онцлохоос

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 14

ДАШТ-ний шуугианд дарагдсан монголчууд үндэсний их баяр наадмаа тэмдэглээд бага ч болов хөл бөмбөгөөс хөндийрсөн гэлтэй. Ингээд дэлхий дахины чихийг сортойлгосон шийдвэрлэх тоглолтуудтай зэрэгцэн наадсан монгол түмний баяр бахдалуудаас онцолж байна.

 

Аваргуудын маргаан

Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаярыг гурвын даваанд амлан авсан нь наадамчин олны сонирхлыг ихээхэн татав. Тэдний сонирхолтой барилдааныг олон үзэгч хүлээж байсан. Гэвч А.Сүхбат, Г.Өсөхбаярт тахимаа өгснөөр наадмын талбайг орхилоо. Дархан аварга А.Сүхбатын энэ үйлдлийг зарим нь шүүмжилж, зарим нь сайшааж байв. Нэгийн даваа эхлэхэд хэн нь зүүнийг магнайлах вэ гэдэг асуудлаас болж тэдний дунд багагүй маргаан дэгдсэн юм. Үүнээс болж А.Сүхбат, Г.Өсөхбаярыг амлан авсан байж болох хэмээн үзэгч түмэн таамаг үүсгэж байгаа бол А.Сүхбатын хувьд дүү аваргадаа хүндэтгэл үзүүллээ хэмээн ёжтойхон хэлж байсан. Харин Г.Өсөхбаяр аваргын хувьд угаас юманд түрүүлж дуугардаггүй, олон таван үггүй хүн болохоор ямар нэг телевиз сониноор хэрүүлийн үг дайлгүй наадамчин олноо хүндэтгэн бөхийн жудагтайгаар барилдаж тавын даваанд өвдөг шороодсон билээ.

 

Арслан Н.Батсуурьт “Ланд крузер-200” автомашин өглөө

 

Үндэсний их баяр наадамд 9 давж түрүүлсэн Монгол Улсын арслан Н.Батсуурьт Японы Тоёота корпорацийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Тоширо Хидака “Ланд крузер-200” маркийн автомашиныг гардуулан өглөө. Их эзэн Чингис хааны талбайд болсон Баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг гардуулах ёслолд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцож, түрүүлсэн бөхөд баяр хүргэв. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын зүгээс Монгол наадмыг “Монгол брэнд” болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний тулд олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны түнштэй байх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ жил анх удаа Тоёота корпориаци баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж, ийнхүү наадамчин олонд бэлэг барилаа.

Хамгийн залуу начингийн бай

МЗХ жил бүр үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Монгол улсын аварга Д.Сумъяабазар 1994 онд начны болзол хангаж анхны дааганы эзэн болж байсан бөгөөд өдгөө 20 залуу начин хурдан удмын дааганы эзэн болоод байна. Энэ жилийн бөхийн барилдаанд тав давж начны болзол

"Дээлтэй монгол" наадам гадны жуулчдын нүдийг хужирлав

 

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг  гайхуулах зорилгоор "Дээлтэй Монгол" наадмыг жил бүрийн долдугаар сарын 13-нд зохион байгуулдаг. Найм дахь удаагийн арга хэмжээнд үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулагдаж байна.

 

мнөх жилүүдэд “Дээлтэй Монгол” наадмыг аялал жуулчлалын байгууллага, компаниудтай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ удаа урлагийн байгууллагуудтай хамтарч байгаагаараа онцлогтой аж.

Хөдөөгүүр наадамлаж явах хойгуур хөөрхий Бразилчуудыг Германчууд бут цохив

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Германы шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд болсон аваргын төлөөх тоглолтын үндсэн цагт Аргентин, Германы багийн аль аль нь гоол оруулж чадаагүй ч нэмэлт цагийн төгсгөлд буюу 113 дахь минутад солилцоогоо талбайд гарч ирсан, Германы хагас хамгаалагч Марио Гётце гоолдсоноор германчууд энэ дэлхийн аваргыг тэргүүлж чадлаа. Ийнхүү 1954, 1974, 1990 оны дэлхийн аварга Германы шигшээ баг 2014 оны Дэлхийн аваргад түрүүлж, Өмнөд Америкийн талбайгаас дэлхийн аваргын цомыг гардсан Европын анхны баг болж байна. Ерөнхийдөө энэ тоглолтод Германы багийн хамгаалалт болон бөмбөг эзэмшилт давамгайлсан гэхэд болно. Аргентинчууд хоёр ч удаа хаалгачтай тулан гарч ирж, гоол хийх боломж гарсан ч ашиглаж чадсангүй. Аргентины сая сая хөгжөөн дэмжигчид энэ тоглолтод багийн ахлагч Мессид гол найдлага тавьж байсан ч горьдлого талаар боллоо. Тэр байтугай Месси тоглолтын дундуур бөөлжиж, дотор нь эвгүйрхсэн тухай багийнхан нь ярьжээ. Тоглолтын нэгдүгээр үед ийм явдал болсон бөгөөд Мессигийн дотор муухайрах байдал нэг бус удаа гарч байгааг ч ярьсан бхйна.

Үндэсний их баяр наадмын дараа уламжлал болгон зохион байгуулагдах болсон “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр Чингисийн талбайд боллоо.

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг  гайхуулах зорилгоор "Дээлтэй Монгол" наадмыг жил бүрийн долдугаар сарын 13-нд зохион байгуулдаг. Найм дахь удаагийн арга хэмжээнд үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулагдаж байна.

мнөх жилүүдэд “Дээлтэй Монгол” наадмыг аялал жуулчлалын байгууллага, компаниудтай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ удаа урлагийн байгууллагуудтай хамтарч байгаагаараа онцлогтой аж. 

- See more at: http://dnn.mn/%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D0%B9-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%BD%D0%B0%D0%B0%D0%B4%D0%B0%D0%BC-%D1%87%D0%B8%D0%BD%D0%B3%D1%8D%D1%81%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BB%D0%BE%D0%BE/#.dpuf

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top