Бразилийн домогт “Маракано” цэнгэлдэх хүрээлэнд болсон хаалтын ёслолд ДАШТ-ий 32 шигшээ багийг билгэдэн харуулсан бөгөөд хаалтын ёслолын гол агуулга алтан медалийн төлөө өрсөлдөх хоёр багт чиглэсэн байлаа. Ёслолын зарим хэсэг самба бүжгийн аянд үргэлжилж, алдарт самба бүжгийг нэгэн зэрэг 400 хүн бүжиглэв. ДАШТ-ий хаалтын ёслолын арга хэмжээнд мянга орчим хүмүүс оролцсон байна.
Хаалтын тоглолтод Америкийн нэрт гитарчин Карлос Сантана, хип хопчин Жан Вайклеф, Бразилийн алдарт дуучин Алешандре Пирес нар ая дуугаа өргөлөө. Түүнчлэн өмнө мэдээлж байсанчлан Колумбийн алдарт дуучин Шакира Карлос Брауны хамт хаалтын тоглолтод оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )