Цагдаагийн 3618 алба хаагч өндөржүүлсэн байдалд ажиллана

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 10

 

Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, баяр, наадмыг дэг журам, зохион байгуулалт сайтай тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийнхээ амгалан тайван баярлаж наадах бололцоог бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар цагдаагийн хүрээний 65 анги байгууллагын 3618 орчим алба хаагч баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байна.

 

Үүнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 1532, Хүй долоон худагт  1466, их нас, соёолон насны хурдан морьдын уралдааны үеэр нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400 сонсогч, нийт 2086 алба хаагч тус тус ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top