Монгол Улсын авлигын загалмайлсан эцэг гэгддэг Намбарын Энхбаярт холбогдох хэрэг буюу улсад долоон тэрбум төгрөгийн хохирол учруулсан их хэмжээний авлига авсан гэх хэргийн ул мөр арилаагүй байна. Түүний их хэмжээний мөнгө угаасан, улсын хөрөнгө завшсан хэрэг анх илрэх явцад гарч байсан Өргөө зочид буудлын хэргийг одоо хэр нь шийдвэрлээгүй байгаа. Учир нь уг хэрэгт ганцхан Н.Энхбаяр ч биш хэд хэдэн хүн холбогдсон юм. Тухайн үед нийслэлийн засаг дарга байсан Ц.Батбаяр НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнийг хэрэгт холбогдуулж, шүүгдэгчээр татаад шалгаж байгаа.
Ц.Батбаяр нь нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгахдаа уг зочид буудлыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байдаг “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлчихсэн юм байна. Ингээд болоогүй уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлээд үрэгдүүлчихсэн байдаг.
Тэгэхээр Ц.Батбаярын ганцаар хийсэн ажил биш байх нь гарцаагүй гэх хүмүүс олон бий. Нэг нэгнийхээ нэр дээр шилжүүлж, хуйвалдацгаасан байна. Ингээд нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэж дээрх хүмүүсийг бүгдийг нь буруутгаж байгаа.
Ингээд Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газарт хэргийг хянах явцад Ц.Батбаярыг нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй өргөө зочид буудлыг татан буулгасан болохыг тогтоочихсон. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.
Т.Билэгтийг мөн албан тушаалаа урвуулан ашиглаж, 2,125 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг хууль бусаар Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” ХХК, Д.Чулуунбаатар нарын нэрээр хувьчилж, улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн, үрэгдүүлж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Улсад хохирол учруулсан эдний хэргийг одоо хэр нь эцэслэн шийдвэрлээгүй байгаа бөгөөд хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Сүлжээ болж, өргөжсөн улсын хөрөнгө завшигчдын хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг хүлээх л үлдэж дээ.
Сэтгэгдэл ( 18 )
Энэ юуч биш үүнээс их хуйвалдаан луйвар маш их бий дээ. Яваандаа бүгд дэлгэгдэх байлгүйдээ.
ц. Батбаяр хотын дарга байхдаа хууль бус луйвар их хийсэн. Еерийн терсен дуу Ц. Батэрдэнэ , Ц. Эрдэнэбат нартайгаа нийлж бохир бизнес хууль бус зуйл хийж хагартлаа баяжсан цадаж ханадаггуй бирдууд шуу. Унэн хэзээд ялна. Енеедер та нар ялсан ч удахгуй гэсгээлээ амсах болно. Новшнууд...
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk kkkkkk
duusaagui yumuu yadargaatai yumaa
Яасан ч их айж байх юм.МАН-ын одоогийн удирдлагууд ард түмний баялгаас хулгайлсан луйварчид.Энхба
manangin olgarhudaa ta nartai alaltcah tcag irnee gaigvi.yasan bulai muusain sheesnvvd ve.
Энхбаяраас илүү ихийг идэж цуслаад байгаа одоогий энэ эрх баригчидад ша чинь шарх болноо л гэж хэлье дээ
Enhbayarguia hurdan irej eh ornoo ezentei um shig bolgohgui bol baigaliin bayalag gazar shoroogoo gadniihand aldaad duusah ni dee
hun helmegduulehee bolih heregtei ter ortsiig zuger hayaach hudlaa hichneen bichih gesiin be. ternii orond jinhen okigarhuudaa shalgaach
hun helmegduulehee bolih heregtei ter ortsiig zuger hayaach hudlaa hichneen bichih gesiin be. ternii orond jinhen okigarhuudaa shalgaach
Хүн гүжирдэж, хэлмэгдүүлсэн хэргээ ард түмэнд итгүүлэх гэж их хичээх юмаа.Харин ч муу оготно, жоомны үүр байсан буудлыг өндөо зэрэглэлийн болгосонд баярлах хэрэгтэй.Гэхэд МАН-ын луйварчидын гар хөл болох хотын дарга Ц.Мөнхбаярын увайгүй үйлдлээс болж Өргөө буудл хэлмэгдсэн гэсэн.Тэгээд болоогүй Н.Энхбаярыг хамаатуулж хэлмэгдүүлсэн МАН-ын хотын франкц гэх луйварчдын хийсэн ажлаас болж хувийн хэвшил хохирч байгаад харамсаж бна.
naad ortcoo boli.terni orond bayngol,ulanbaatar chinges zochid buudluud.mah impeks talh chiher ch gedeg yumu .esvel oyu tolgoi uhaa hudag,tcairt mineral,geed busad tom tom huvichlalig shalgaach
Энэ нэг муу орцны буудлыг хичнээн удаа ярих гэсийн бол, одоо хүмүүс анхаарахаа больсон шүү дээ. бас ямар хэргээ нуух гээд амбасан үеийн хэрэг бичээд байгаа юм. бол
Дахин дахин энэ асуудлыг бичээд яах юм бэ. Ард түмнээ тайван байлгаач дээ
ардчилсан намынхан юу юу хувьчилж идсэнийг нь гаргаж ирвэл яах бол?
hujaa sheesnvvd bolon olgarhud enhbayras ihl aij bgaa yum bndaa.ugni vnen zuvuur shalgval eh ornoo hudaldasan.turin umchin bvh tom obektuudin huvchlal avilgal, allaga gedl asar ih yum bi shvv.gantchan enhbayr idsen yum shig yariad bvl aimsgigtai yum bolj medehl bh shvv.muu hujaagin baas sheeshnvvd mini.
Н.Энхбаярыг дэмждэггүй, гэхдээ түүний Монголын төлөө хийсэн бүтээснийг үгүйсгэж, үнэн худал зүйлээр хараар буддаг зарим явуургүй улс төрчдийн гар хөл, тоглоом нь хэзээ ч болохгүй байх ёс зүй, мэдлэг бий
энэ ч тодорхрй шийдэхгуй л юм уунээс хойш илэрсэн шалгагдаж байгаа уунээс хэтэрсэн асуудлукд их л яригдах юм суклдээ еронхий сайдынхаа компаницн бохирыг хуртэж хуртэл узэж бацх шив дээ