Улаанбаатарт 23 хэмийн дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 09

2014 оны 7 дугаар сарын 09-ний 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Баян-өлгий, Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 17-22 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. Нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, нутгийн  өмнөд хэсгээр  24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top