Херогийнхонд эрүү үүсгээгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 08

Тагнуулын ерөнхий газар “Хиро энтертаймент” студийг “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхдээ үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлж байсан.

Тэгвэл тус студийн удирдлагуудад эрүү үүсгээгүй гэж УЕПГ-аас мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан УЕПГ ТЕГ-ын Мөр­дөн байцаах хэлтсээс зарим асууд­лыг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

Дээрх мэдээлэл цацагдсаны дараа Ерөн­хийлөгч байр суу­риа илэрхийлж байсан бөгөөд тэрээр уран бү­тээлч­дийг хийсэн бүтээлийнх нь төлөө хорьж, шалгадаг байж бо­лохгүй гэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top