Энэ сарын 31-нд тоон системд шилжинэ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 07

Манай улс энэ сарын 31-нд телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжинэ.  Ийнхүү тоон системд шилжсэнээр дуу дүрсний өндөр чанартай сувгуудыг хүлээн авах боломжтой болно. Хамгийн гол нь тоон системийн сувгуудыг одоо манайд өргөнөөр ашиглаж буй “LCD”, “LED”, “Plasma” зурагтууд хүлээн авахгүй юм. Иймд эдгээр зурагтад  “Set up box”  гэдэг хувиргагч төхөөрөмж холбох учиртай. Төхөөрөмжийн хувьд хүчин чадлаасаа хамаараад янз бүрийн үнэ ханштай ба 18-65 мянган төгрөг байх аж.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа  “Энэ сарын 31-нд ямар ч телевиз тасрахгүй. Одоо байгаа аналоги болон бидний одоо шилжих гэж байгаа тоон системээрээ хоёулангаар нь цацна. Иргэддээ нэг жил зургаан сарын хугацаа өгч байгаа. Энэ хугацаанд иргэд маань “Sет uр вох”-оо худалдаж авах юм. 100 мянга орчим айл өрх энэ системд шилжихэд жил зургаан сар хангалттай гэж үзэж байгаа” гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
arai dee(203.91.118.254) 2025 оны 03 сарын 13

bas l yeg biznes, ard tvnnee shulahaa bolioch ee. esvel naad tuhuurumjoo vnegvi taraa. Idej tsaddaggvi mangasnuudaa

1  |  0
zochin(103.9.91.35) 2025 оны 03 сарын 13

ymar ch xereggui durgui xurmeer uym xiix uym xun buxnii amidraliin chadamj ynz ynz, onoodor xuuchnii dorvoljin zyragtnaasaa ch salj chadaagui ailuud baij l baigaa shd ee, xudlaa mongo ugaax geed Ts Jadambaa guai xen ni ter box-iig ni oruulj irex biznesiig ni xiij baigaa boldoo, eserguutsej baina

1  |  0
Top