Тагтнаас зүүгдсэн 10 настай хүүхдийн амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 07

Өнгөрсөн бямба гаригийн  өдрийн 18:30 минутад Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт айлын тагтнаас хүүхэд өөрийгөө боосон байдалтай зүүгдэж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Хэв журмын албаны дэд түрүүч  Б.Мөнхжаргал, ахлах ахлагч Ө.Батбаатар нар шуурхай очиж шалгахад 10-н настай хүүхэд олсоор цээжээ ороосон байдалтай тагтнаасаа зүүгдэж байсныг тогтоож, гэрийн хаалгыг эвдэн орж амь насыг нь аварчээ. Үүргээ амжилттай биелүүлж, бага насны хүүхдийн амь насыг аварсан хоёр алба хаагчдаа ажлын амжилт хүсье. Эцэг эхчүүд маань бага насны хүүхдээ ганцааранг нь гэртээ орхихдоо цонх, тагтаа сайтар цоожилж, аль болох харгалзах хүнтэй үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
JACKIE CHAN(202.61.97.16) 2025 оны 03 сарын 13

KUI MINII KINOG UZCHIJ SANAA NI DOOSHOO BUUH GEJ BAINA SH DE.

1  |  0
Top