Энэ жилийн наадмын үйл ажиллагааны найруулагчаар ажиллаж байгаа МУГЖ Д.Сосорбарам “Харанга”-ын Х.Лхагвасүрэнг дахин урьж нээлтээ хийхээр болжээ.
Тодруулбал Х.Лхагвасүрэн хар азаргаа унан, “Толин хул” дуугаа хангинатал дуулсаар энэ жилийн баяр цэнгэл наадмыг дахин нээхээр болсон юм.
Харин өнгөрсөн жилээс онцлогтой нь Х.Лхагвасүрэн МУГЖ хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртээд байгаа. Цолны мялаалга болгож наадмын эхний өдөр буюу 7-р сарын 10-нд “Морин хуур, Толин хул” тоглолтоо түмэн олондоо толилуулах гэж байна.
Тоглолтонд нь СТА Ц.Оюунбилэг, СТА С.Наран нар оролцоно. Монголын рок попын хүчтэй эмэгтэйчүүдтэй тэрбээр хамтарсан уран бүтээл туурвиснаа “Морин хуур, Толин хул” тоглолтоороо харуулна гэсэн.
Тоглолт 07 сарын 10-ны 18:00 цагаас УБ Паласт болно.
Тасалбарыг 25000₮, 35000₮төгрөгөөр юм билээ.

Сэтгэгдэл ( 2 )
arai shineleg bj boldoggui l ym bhdaa hhh ahiad l tolin hul uu.lhavgaa n uhvel neeh duuchingyi hetsuudeh nee
Ene banidiin togloltiig uzehgui chuu