“Монголын цахилгаан холбоо” компани наадмын урамшууллаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 07

Монголын харилцаа холбооны анхдагч Монголын Цахилгаан Холбоо компани Ардын хувьсгалын 93 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 808 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан “НААДМЫН УРАМШУУЛАЛ”-аа зарлалаа.

8-р сарын 15-ныг дуустал Миком интернэт, Суурин утас, national КаТВ-ийн үйлчилгээний  холболтын хураамж 0₮ болж МИКОМ Интернэт үйлчилгээний хэрэглэгчиддээ 2 сарын төлбөр төлөөд 1 сар, 4 сарын төлбөр төлөөд 2 сар, 6 сарын төлбөр төлөөд 3 сар, 8 сарын төлбөр төлөөд 4 сарын эрх бэлэглэж байна.

National КаТВ-ийн хэрэглэгч та эхний 1 сарын төлбөр төлөөд 1 сарын эрх үнэгүй авч, дэлхийн шилдэг сувгуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзээрэй.

Мөн Суурин утасны эрхэм хэрэглэгч болсноор орон даяар сүлжээнд үнэ төлбөргүй ярихаас гадна дүрсээ харж ярих, дуудлага шилжүүлэх, улс хоорондын ярианы хамгийн чанартай 001 гарцаар нэмэлт төлбөргүй ярих эрх гэх мэт 33 төрлийн нэмэлт үйлчилгээг авах боломжтой.  Урьдчилсан төлбөрт картын хэрэглэгч урамшуулалт хугацаанд 60 хоногтой карт авч 30 хоног, 90 хоногтой карт авч 60 хоног бэлгэнд аваарай. Эрхэм та 7000-8000 утсаар холбогдож захиалгаа өгөөрэй.

Хүлэг морьд нь шандастай байг

Хүчит бөхчүүд нь эрэмгий байг

Харваач мэргэд нь цэцтэй байг

Хийморь дүүрэн сайхан наадаарай

Монголын Цахилгаан Холбоо Компани

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top