Наадмаар ”Rail bus” автобус үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 07

Энэ жилийн баяр наадмаас  эхлэн анх удаа  Railbus буюу төмөр замын автобус Хүй долоо худаг руу тээвэрлэлт хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь 7 сарын 10,11,12,13-ны Амгалан өртөөнөөс Хүй 7 худаг дах Давааны зөрлөг өртөө хүртэл иргэдэд үйлчилнэ.

“RAILBUS” –ийн цагийн хуваарьтай уялдуулан  Дүнжингарав худалдааны төв рүү 7 сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлийн нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар очиж үйлчилэхээр нийслэлийн Тээврийн газраас  зохицуулалт хийжээ. 

Мөн Төв цэнгэлдэх рүү Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 5 том оврийн автобус богино эргэлтээр  3-5 минут тутамд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг руу 5 автобус үнэ төлбөргүйгээр үйлчилнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын  93 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы "Хүй долоон худаг"  хүрч үйлчлэх автобусаар зорчих жишиг үнэ

 
Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн төрөл Зорчих үнэ /төгрөг/
том хүн хүүхэд
1 Хүй долоон худаг-Офицерүүдийн ордон Бага багтаамжийн автобус 1000 300
2 Хүй долоон худаг-7 буудал Бага багтаамжийн автобус 1000 300
3 Хүй долоон худаг-III, IV хорооллын эцэс Бага багтаамжийн автобус 700 300
4 Хүй долоон худаг-5 шар Бага багтаамжийн автобус 700 300
5 Хүй долоон худаг-Ханын материалын комбинат Бага багтаамжийн автобус 700 300
6 Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх Их багтаамжийн автобус 800 300
7 Хүй долоон худаг-Давааны өртөө Их багтаамжийн автобус Үнэ төлбөргүй

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top