Элэг гэмтээдэг сэргээш оруулж ирсэн этгээдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 07

 

 Сэргээшийн төрлийн эм бэлдмэл хууль бусаар оруулж ирсэн этгээдийг баривчилжээ.Тодруулбал өнгөрсөн пүрэв гаригт Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн манай улсын иргэн Д нь олон улсад хэрэглэхийг хориглосон, сэргээшид хамаарах 10 төрлийн 314 эм, бэлдмэл авч явжээ. Уг эм, бэлдмэлийг хэрэглэсэн хүний элэг, дотор эрхтэн гэмтэхээс гадна бэлгийн чадавхи нь буурдаг юм байна. Тиймээс уг эм бэлдмэлийг хэрэглэхийг олон улсад хориглодог юм байна. Сэжигтэн Д өмнө нь  нэг бус удаа ийм зүйл борлуулсан байх магадлалтай гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа бөгөөд түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top