Таны харж буй энэ балгас хятадын гамин цэрэг Монгол орныг эзэлж, автономит засгийг устгах үед эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Манлай ван Дамдинсүрэн, чин ван Ханддорж, Хатанбаатар Магсаржав нарын хүмүүс болон наймдугаар Богд Жавзундамба хутагтыг 50 гаруй хоног хорьж байсан түүхт байшин. Уг балгас одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд буюу 21 дүгээр дунд сургуулийн зүүн урд талд байдаг юм.
Богдын Засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн анх бариулсан энэхүү байшинд Манжийн засаг захиргаа төвлөрч, хятадын гамин цэргийн штаб /Сийлэнпүүгийн яам/ байрлаж байсан үед энэхүү байр Сангийн яамны мэдэлд очиж, Сангийн яамны сургагч Козин ажиллаж амьдрах болжээ. Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн дуудах болж улмаар амьдарч байсан хоёр давхар сууц нь “Гоожингийн өндөр” хэмээн нэршсэн түүхтэй. Чулуун суурь, гадна дотно талдаа шавардлагатай, дүнзэн хана, модон хучилттай, төмөр дээвэртэй, түүх соёлын дурсгалт энэхүү байшинг Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан аж. Ингээд нэлээд хэдэн жилийн өмнө энэ байшинд Санхүүгийн техникумын үндсэн хөрөнгө байх үед суурьшсан есөн айл амьдарч байсан юм. Ягн одоогоор уг байр архичид буюу бидний хэлж зансанар өвгөнтийнхний оромж болоод удаж байна.
Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт буюу энэ сарын 4-ний өдрийн 02.00 цагт уг байшинд гал гарч шатаж эхлэхэд дотор нь байсан гурван тэнэмэл хүн гараад гүйчихсэн гэж хэлэх хүмүүс бий.
Гал гарсан тухай учрыг тайлбарлахдаа уг балгасыг хурдхан үгүй хийж, газрыг нь авч барилга барих санаатай хүмүүс шатаасан гэх юм билээ. Хотын А зэрэглэлд байрлах уг газар руу шунах хүмүүс олон байгаа нь дамжиггүй.
Ямартай ч гал гарсан хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Харин энэ тухай Соёлын сайд нь мэдсэн эсэх нь тун бүрхэг байна. Энэ оны хаврын чуулган завсарлаж гишүүд амралтын байдалдаа шилжсэн өнөө үед газрын тухай асуудал, гал гарсан шалтгаан зэрэг жижигхэн асуудалд анхаарлаа хандуулах зав Соёлын сайдад байхгүй юм болов уу.
Давхар дээлээ тайлахгүй гэж гүрийдэг сайд Өвлийн олимп болон хурган дарга Н.Оргил оо халах үеэр хэвлэлээр гараад таг болсон. Одоо харин юунд анхаарлаа хандуулж, хэрхэн амарч яваа юм бол...
Монголыг Манжаас чөлөөлсөн гавьяатай Гоожингийн өндөр нурж үгүй болвоос үр хойчдоо тусгаар тогтнол ярихад ичмээр болох бизээ сайд минь.

Сэтгэгдэл ( 27 )
ene said geed bga Almas awgai hezeech arga hemjee awahgui bhooo..ter nuudgai Elbegdorjid in heleed chnemergui zugeer l 2uu lang in buud..
Харамсалтай нь ард биднийг ойртуулахгүй биздээ.Түүнээс монгол улсын ирэгний хувьд эх оронч сэтгэл гаргаад эзны ёсоор хандаж амьтан ах дүүгээс дэмжлэг авч улмаар төсөл боловсруулаад сайхан засаад янзлаад гадана дотоно гэхээргүй сайхан болгох эрмэлзэлтэй байна.Яавч устгаж болохгүй!
uter turgen nuraa
Ene shavar tagziig xurdxan nuraax xeregtei
1990 onoos omno tuukh baihgui baih ni AH-d ashigtai bolgoh geed toohgui baigaa yumaa
Ug ni iim tuuhiin dursgalt baishinguudaa zasvar hiin bnga archlaad muzie baiguulaad hariutsah ezentei bolgood yvbal hoish ued maani heregtei l sanagdahiin
Genii tushaalaar yun hulhi PR hiij bnaa ene avgai odoo boliochee, bolioch
OKTA tuviin ariin 2 davhar modon baishing 3 jiliin umnu 7 sariin 14nii ugluu 05.00 tsagt kranaar toroosoor oosorloj tatsaar baij nuraasan. Ug baishind D.Sukhbaatar janjin bairlaj baisan tuuhtei. Getel Baabar-iin duu ter gazriig UB hotiin darga baisan Munkbayar-iin 045 toot zahiramjaar avaad, terhuu tuuhiin dursgal bolson baishing nuraasan daaaOdoo hurtel tend tumur hashaa tatchaad humuusiig martahiig ni huleegeed baij bgaaTer baishing dahin barih heregteiHen negen alban tushaaltan tuuhiin unet zuilsiig suitgeed baij bolohgui. Zuvshuurul ugsun Munkhbayar-t ch bas hariutslaga tootsoh heregtei.
Segsger ch gesen eej mine, siimhii ch gesen ger mine gedeg ardiin ug bii. Mongol uls soyoliin ubuu hamgaaldag baih ni dinozabaraas chuhal.
America hugshin nuhurteiguu ayalj zugaalaaad yu naadah baishintai manatai
Ene ih uuh tuuh yarisan setgegdel bichigchid urd ni haana yavsan yum bol.Sergeeh geheer tosoviin ih mongiig nurah baishind zartsuullaa gene,handiv geheer ogoh hun oldohgui,hamgaalaad hashaad avbal huvidaa gazriig ni ashiglah gej bna geh.Zond ni orhihoor tuuhee hamgaalsangui geh.Oorsdoo bol sanal sanaachlaga gargaad hamgaalah talaar dursah ch ugui.Neg l ih shuumjlehees oor yumgui manuuhainuud.Yamar ch yumiig hooson medemhiirch,shuumjleh shig amarhan zuil baihgui.Iimerhuu eh oronch bolj hiirhej,duvchignohoo bagasval taarna.
Ene humuustei sanal neg bna
iim l humuuseer bid uls ornoo udirduulj bn daa
Өнгөрсөн түүхээ үл мэдэгч соёлын ийм саадтай байхад соёлын өвөө хамгаална гэж яриад ч юу хийхэв
түүхийг одоогийн энэ хэдэн баасны хүүдийнүүд мэдэх биш тэдний толгойд шунал хуритлагдаж нүдэнди нь мөнгө л харагдаж байвал хүсэл мөрөөдөл нь тэр амандаа Монгол гэж ярихаас цаашгүй хүмүүс
Өнгөрсөн түүхийг бүрэн баллуурдаж, зөвхөн 1990 оноос бүх юм эхэлсэн болгох гээд байгаа нь АН-ын бодлого болоод байгаа юм биш үү.
ardyn khuwisgal geed ukhchikh geed baidag man-yn durakuud ni toodogguy yum baikh daa
Dursah tuuhgui bolj bgaa minii Mongol hoorhii?!!